Өвөр монголын оршин суугчдын орлого эхний улиралд өссөн дүнтэй гарчээ
2019-04-23 16:43:45 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ӨМӨЗО-ы Статистикийн газраас өчигдөр энэ оны эхний улиралд Өвөрмонголын оршин суугчдын дундаж орлого 8309 юаньд хүрч, мөн үеийнхээс 7.7 хувиар өссөн хэмээн мэдээллээ.

Хот суурингийн оршин суугчдын дундаж орлого 10.736 юаньд хүрч, 7.0 хувиар өссөн бол орон нутгийнхний дундаж орлого 4731 юаньд хүрч, 8.6 хувиар өсчээ.

Үүнээс гадна эхний улиралд ӨМӨЗО-ы иргэдийн амьжиргааны зардал 5.414 юаньд хүрснээр өмнөхөөсөө 3.4 хувиар өссөн байна. Хот суурингийн оршин суугчдын дундаж амьжиргааны зардал 6604 юаньд хүрч, 2.7 хувиар өссөн бол хөдөөгийн оршин суугчдын дундаж амьжиргааны зардал 3660 юаньд хүрч, 4.1 хувиар өсчээ.

ӨМӨЗО-ы Статистикийн газрын дэд дарга бөгөөд хэвлэлийн төлөөлөгч Шя Рүнхуа, “Энэхүү үзүүлэлт нь Өвөр монголын оршин суугчдын орлогын өсөлт тогтвортой, орлогын ялгаа багасч байгааг харуулж байна” гэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124405446