ӨМӨЗО-ны нүүрсний үнэ гуравдугаар сард өсчээ
2019-04-12 17:22:26 Эх сурвалж: ӨМ сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өөртөө засах орны аймаг хотуудын эрчим хүчний энергийн хяналт шинжилгээний өнгөрөгч гуравдугаар сарын мэдээнээс үзвэл, эрчим хүчинд ашиглах нүүрсний уурхайн аман дээрх үнэ өсч, харин дулааны цахилгаан станцад ашиглах нүүрсний худалдан авах үнэ бага хэмжээгээр буурчээ.

Мөн цэвэршүүлсэн газрын тосны жижиглэнгийн үнийг хоёр удаа өсгөн зохицуулж, аж үйлдвэрийн цахилгаан эрчим хүчний үнэ тогтвортой байна.

Гуравдугаар сард нийт Өөртөө засах орны эрчим хүчний нүүрсний уурхайн аман дээрх дундаж үнэ тонн тутамд 218.42 юань байсан бөгөөд энэ нь 2019 оны хоёрдугаар сартай харьцуулахад 2.37 хувиар өссөн гэсэн үг юм. 2018 оны гуравдугаар сартай харьцуулахад 0.61 хувиар өссөн байна. Үүнд зүүн бүс нутгийн хүрэн нүүрсний уурхайн аман дээр дундаж үнэ тонн тутамд 188.59 юань буюу өмнөх сарынхаас 2.32 хувь, өмнөх жилийнхээс 12.84 хувиар өссөн. Ордос хотын эрчим хүчний уурхайн аман дээрх нүүрсний дундаж үнэ тонн тутамдаа 263.33 юань буюу өмнөх сарынхаас 5.33 хувиар, өмнөх жилийнхээс 13.03 хувиар буурсан байна. Гуравдугаар сард нийт өөртөө засах орны дулаанд ашиглах нүүрсний худалдан авах дундаж үнэ тонн тутамдаа 211.58 юань байсан бөгөөд өмнөх сарынхаас 0.50 хувиар буурч, өмнөх жилтэй харьцуулахад 1.4 хувиар өсчээ. Үүнийг стандарт нүүрс (7000 ккал)-д шилжүүлэн бодоход дундаж өртөг тонн тутамдаа 397.98 юань буюу өмнөх сарынхаас 0.87 хувиар буурч, өмнөх жилтэй харьцуулахад 4.54 хувиар өссөн байна. Тухайлбал, Зүүн бүс нутгийн дулаанд ашиглах нүүрсний худалдан авах дундаж үнэ тонн тутамдаа 199.11 юань буюу өмнөх сарынхаас 0.15 хувиар буурч, өмнөх жилтэй харьцуулахад 21.77 хувиар өссөн. Баруун бүс нутгийн дулааны эрчим хүчинд ашиглах нүүрсний худалдан авах дундаж үнэ тонн тутамдаа 221.16 юань буюу өмнөх сарынхаас 0.74 хувиар, өмнөх жилтэй харьцуулахад 9.52 хувиар буурчээ. Энэ сард цаг агаар дулаарсанаас дулааны эрчим хүчинд ашиглах нүүрсний хэрэглээ болон нүүрсний эрэлт хэрэгцээ буураад байна.

 

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011100001124360181