Өнөөдрөөс төмөр замын ачаа тээврийн үнийг бууруулав
2019-04-01 17:13:16 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 31-ний цахилгаан мэдээ \Сурвалжлагч Жи Жүнши\ Хятадын төмөр зам өнөөдрөөс эхлэн ачаа тээврийн үнэ, ачаа тээврийн зарим зардлыг бууруулах буюу чөлөөллөө гэж Хятадын Төмөр замын ерөнхий корпорациас мэдээллээ.

Ингэснээр аж ахуйн нэгжүүдэд жилд 6 тэрбум юаний хөнгөлөлт олгож, төвийн бодлого шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, эдийн засгийн хөгжлийг бодитоор дэмжсэн хэрэг болж байна.

Хятадын Төмөр замын ерөнхий корпорацын холбогдох салбарын албан тушаалтан хэлэхдээ, Засгийн газрын холбогдох мэдэгдлийг үндэслэн дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлж Төмөр замын тээврийн үйлчилгээний НӨАТ-ын хувийг бууруулахын зэрэгцээ Төмөр замын ерөнхий корпораци шийдвэр гарган үндэсний төмөр замын тээврийн галт тэрэг, чингэлэг, задгай ачааны үнийг бууруулж, ачаа буулгах зэрэг 6 төрлийн үйлчилгээний хураамжийг цуцлан, тээврийн вагоны нэмэлт цагийн төлбөр зэрэг 4 төрлийн хураамжийг стандартчилан, аж ахуйн нэгжүүдэд татвар, хураамж бууруулсны үр ашгийг хүртээхээр боллоо гэв.

Тус албан тушаалтан хэлэхдээ, Төмөр замын тээврийн хураамжийг ийнхүү бууруулж буй нь Төмөр замын ерөнхий корпораци 2017 оноос төлбөр хураамжийг бууруулах цуврал арга хэмжээ авч нийт 20 тэрбум гаруй юанийн хураамжийг хөнгөлсөний үндсэн дээр хэрэгжүүлж буй бас нэгэн хөнгөлөлтийн арга хэмжээ юм. Долдугаар сарын 1-нээс эхлэн Төмөр замын ерөнхий корпораци мөн тусгай зориулалтын шугамын үйлчилгээ болон засвар үйлчилгээний хураамж, хувийн өмчит тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний хураамж зэргийг бууруулна. Төмөр замын салбар тээврийн хэрэглээ, хангамжийн бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлж, зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан, иргэд, үйлчлүүлэгчдэд тус дөхөм болж, тээвэрлэх бүтээгдэхүүний бүтцийг сайжруулан, үйлчилгээний чансаагаа дээшлүүлж, илүү баталгаатай шилдэг үйлчилгээгээр нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулна гэлээ.

 

 

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011100001124311459