Эдийн засгийн харилцааны шинэ зууныг нээнэ
2019-03-23 13:33:00 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНИУ-ын ерөнхийлөгч, МХУ-ын төрийн тэргүүн, БНФУ-ын ерөнхийлөгч нарын урилгаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин 3-р сарын 21-нээс дээрх гурван улсад хийх төрийн айлчлалаа эхлүүлсэн бөгөөд саяхан Монакогийн Санхүү эдийн засгийн яамны сайд Жан Кастеллини хэвлэлд өгсөн ярилцлагадаа: Хятад улсын төрийн тэргүүн Монакод анх удаа айлчлах гэж байна. Энэ нь хоёр орны харилцааны хөгжил, тэр тусмаа эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд маш чухал түүхнг ач холбогдолтой юм гэжээ.

Кастеллини: Хятад, Монакогийн эдийн засаг, худалдааны харилцааны хэтийн хөгжилд хоёр зүйл чухал үүрэг гүйцэтгэнэ. Нэг нь МХУ-ын төрийн тэргүүн Альберт II 2018 оны 9-р сард БНХАУ-д айлчилсан. Нөгөө нь Ши Жиньпин дарга удахгүй МХУ-д төрийн айлчлал хийх гэж байна. Ши Жиньпин даргын энэ удаагийн төрийн айлчлал Монакогийн хувьд баярт үйл явдал, төрийн тэргүүн Альберт II энэ айлчлалыг хүсэн хүлээж байна. Энэ удаагийн айлчлалаар Хятад, Монако хоорондын эдийн засаг, худалдааны харилцааг улам эрчимжүүлэхийг бид хүсэж байна. Өнгөрсөн онд МХУ-ын төрийн тэргүүн Альберт II БНХАУ-д айлчилсан, энэ онд Ши Жиньпин дарга хариу айлчилж байгаа нь Хятад улс нээлттэй байр сууриар даян дэлхийд хаалгаа улам том нээж буйг харуулж байна. Хятад, Монако эдийн засаг, худалдаа, инновац, тогтвортой хөгжил, дэвшилтэт технологи зэрэг олон салбарт нийтлэг ашиг сонирхолтой бөгөөд харилцан ашигтайгаар хамтран ажиллах боломжтой юм гэжээ.

Кастеллини: Хятад улс нутаг дэвсгэр, хүн амын тоогоор дэлхийд дээгүүр ордог. Харин Монако нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр дэлхийд сүүлээсээ 2-рт ордог жижиг улс. Ердөө 38 мянган хүн амтай, улс орны хэмжээ, тогтолцооны хувьд илэрхий ялгаатай боловч нийтлэг тал бас их бий. Монако гаднын хөрөнгө оруулалтыг татах нааштай нөхцөл, боловсрол, эмчилгээний боловсронгуй систем, дэлхийд тэргүүлэх зэрэглэлийн үйлчилгээний салбар зэргийг хөгжүүлсэн юм. 2 мянган ам дөрвөлжин километр нутаг дэвсгэр дээр аж төрж буй 38 мянган иргэн нь дэлхийн 140 гаруй улс орноос ирсэн учраас Монако яалт ч үгүй интегралчлалын хамгийн сайн төлөөлөгч юм. Сүүлийн жилүүдэд Хятад улс урьдынхаас илүү нээлттэй хөгжиж байгааг биеэрээ мэдэрсэн. Тиймээс шинэ эринд Хятад, Монако хамтын ажиллагаагаа өргөжүүлэх өргөн боломжтой, том жижиг улс орны найрамдал, харилцан ашигтай хамтын ажиллагааны үлгэр жишээ болж болно. Ши Жиньпин даргын энэ удаагийн айлчлал Монакод улам олон боломж авчирна гэдэгт эргэлзэхгүй байна. Хятад улстай хамтран шинэ зууны эдийн засаг, худалдааны харилцааг нээхийг хүсэж байна гэжээ.

 

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011100001124273174