Хятадын хөгжлийн дээд түвшний форумын 2019 оны чуулга уулзалт нь “Нээлттэй хөгжлийн чиг үүргийг үргэлжлэн баримталж харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх” сэдэвээр зохион байгуулагдана
2019-03-22 17:12:07 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн 3-р сарын 20-ны өдрийн цахилгаан мэдээ \Шэнь Чэн, Ван Жиньшюань\ Төрийн Зөвлөлийн зөвшөөрлөөр,Төрийн зөвлөлийн Хөгжлийн судалгааны төвөөс зохион байгуулдаг БНХАУ-ын Хөгжлийн дээд түвшний форумын 2019 оны чуулга уулзалт 3-р сарын 23-25-ны өдрүүдэд Бээжингийн Дяоюйтайн төрийн зочид буудалд болно. Энэ форумын сэдэв нь “Нээлттэй хөгжлийн чиг үүргийг үргэлжлэн баримталж харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх” болно.

2019 онд Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна. 70 жилийн хөгжил нь Хятад улсын нээлттэй шинэ хөгжлийн үзэл баримтлалыг дагаж мөрдөх шийдвэрийг бэхжүүлсэн. Нээлттэй хөгжлийг шинэ хөгжлийн үзэл баримтлалаар тодотгон онцлосон. Хятадын нээлтийн арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх, ямар ямар нээлтийн шинэ санаачилгууд байх, бараа бүтээгдхүүн, хүчин зүйлсийн эргэлтээс институцийн нээлттэй байдалд шилжих шилжилтийг хэрхэн дэмжих ……гэх мэт дотоодын болон олон улсын анхаарлд өртсөн эдгээр асуудлуудыг энэ форумд бүрэн авч хэлэлцэх болно.

Хятадын Хөгжлийн судалгааны сангийн дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга Лү Май хэлэхдээ: Энэ жил Хятадын хөгжлийн форумын 20 дахь удаагийн хурал болж байна. Форумын албан ёсны уулзалт дээр зочид "Нийлүүлэлтийн талын бүтцийн шинэчлэл", "Төсвийн идэвхтэй бодлогын шинэ арга хэмжээ", "Санхүүгийн салбарын нээлт, санхүүгийн тогтвортой байдлыг бий болгох", "Бүх талаар нээх", "Үйлдвэрлэлийн салбарын өндөр чанарыг хөгжүүлэх" гэх мэт асуудлуудыг авч хэлэлцэнэ. Танилцуулгаас үзвэл энэ форумд оролцож буй Хятад зочдын дотор төвийн төр засгийн албан байгуулгын дарга 50 гаруй байна. Гадаадын байгууллагын албан ёсны төлөөлөгч 150 гаруй хүн. Үүнд дэлхийн шилдэг 500 аж ахуй нэгжийн болон дэлхийн тэргүүний аж ахуй нэгжийн 96 удирдах хүмүүс бий. Мөн 30 орчим нэр хүндтэй эрдэмтэд байна.

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011120701124270822