Өвөр Монголын зүүн бүс нутгийн үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний өртөг 540 тэрбум юаньд дөхөв
2019-03-22 10:47:10 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Ноднин, ӨМӨЗО-ны зүүн бүс нутгийн үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний өртөг 540 тэрбум юаньд дөхөж, 539.07 тэрбум юаньд хүрсэн нь ӨЗО-ны 12 аймаг хотын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний өртөгт эзлэх хувийн жин нь 31.0% -д хүрч, өнгөрсөн оны хувийн жингээс давав.

Адилтгах үнээр тооцоолбол, зүүн хэсгийн бүс нутгийн 2018 оны үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний өртөг өнгөрсөн оныхоос 4.7% өсч, 2.7 пункт түргэссэн байна. Аж үйлдвэрлэлээр хуваавал, нэгдүгээр аж үйлдвэрлэлийн нэмэгдэл өртөг 3.5% өсч, хоёрдугаар аж үйлдвэрлэлийн нэмэгдэл өртөг 3.4% өсч, гуравдугаар аж үйлдвэрлэлийн нэмэгдэл өртөг 6.2% өссөн байна. Гурван аж үйлдвэрлэлийн бүтцийг зохицуулан шилдэгжүүлж 20.6: 31.5: 47.9 болгож, гуравдугаар аж үйлдвэрлэлийн хувийн жин өнгөрсөн оныхоос 3.8 пункт дээшилж, нэгдүгээр аж үйлдвэрлэлийн хувийн жин ӨЗО-ны дундаж түвшнээс өндөр байна. Зүүн бүс нутгийн ӨЗО-нд эзлэх хөдөө аж ахуйн суурь байр суурь тогтвортой хэвээр байж, үйлчилгээний ажлын түвшин дээшилж, аж үйлдвэрлэлийн бүтэц сайжирч байгааг үүнээс олж харж болно.

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011120701124268903