6 жилд 80 сая гаруй иргэдийг ядуугаас буруулав
2019-03-11 11:04:01 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятад улс 2012-2018 оны хооронд нийт 80 гаруй сая иргэн буюу жилд дунджаар 13 сая хүнийг ядуурлаас гаргажээ.

Ядуу хүн амын тоо 98.99 сая байснаа 16.60 сая болж буурсан байна. Зүүн орны 9 муж дотроос Бээжин, Тяньжин, Шанхай, Жянсү, Жэжян, Гуандүн, Фүжянь, Шаньдүн зэрэг 8 муж хотод төрөөс тогтоосон ядуу хүн амын тоонд багтах хүнгүй болж зөвхөн Ляонин мужид хэсэг тооны ядуу иргэн байсаар байгаа аж.

Нийт 832 ядуу шяниас 2016-2017 онуудад 153 нь ядуурлаас ангижирсан байна. 2013 онд нийт 128 мянган тосгон ядууралтай байсан бол өнгөрсөн оны сүүлч гэхэд 23 мянган тосгонд ядуурал байгааг тогтоожээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124219555