Өвөр монгол 136 мянган ноорхой орон сууцыг шинэчилжээ
2019-03-08 10:46:20 Эх сурвалж: ӨМ-ын сонини мэдээний нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өнгөрсөн онд Өвөр монгол нийт 142 мянган ноорхой орон сууцыг шинэчлэн засварлах ажлыг эхлүүлжээ.

Нийт 136 мянган ноорхой орон сууцыг шинэчилсэн бөгөөд 47.82 тэрбум юаний хөрөнгө оруулж төрөөс зааварласан оны үүргээ давуулан биелүүлсэн байна гэж ӨМӨЗО-ы орон сууц бүтээн байгуулалтын танхимаас мэдээллээ.

Мөн онд Өөртөө засах орноос 56.45 тэрбум юаний хөрөнгө оруулсан байна. Үүнд Төвийн хөрөнгө оруулалт болон нөхөн олговроос 4.5 тэрбум, ӨЗО-ы нөхөн олговроос 340 сая, ноорхой орон сууцыг шинэчлэх зээлээс 43.07 тэрбум, бүс нутгийн Засгийн газраас ноорхой орон сууцыг шинэчлэх тусгай бондоос 8.54 тэрбум юанийг төвлөрүүлжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124208398