Өнгөрсөн сард Өвөр монголын импорт экспортын хэмжээ 11.5 хувиар өсөв
2019-02-27 15:54:12 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өнгөрсөн сард Өвөр монголын гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээ 9.125 тэрбум юаньд хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулвал 11.5 хувиар нэмэгджээ. Импортын хэмжээ 5.706 тэрбум юаньд хүрч, 2017 оныхоос 6 хувиар өссөн бол экспортын хэмжээ 3.418 тэрбум юаньд хүрч өнгөрсөн оныхоосоо 21.9 хувиар нэмэгдэв.

Тус хугацаанд төрийн өмчит, хувийн аж ахуйн нэгж, гадаадын аж ахуйн нэгжийн импорт экспортын хэмжээ нэмэгдэв. Үүнд төрийн өмчит аж ахуйн нэгжийн импорт экспортын хэмжээ 2.225 тэрбум юань буюу 8.3 хувиар нэмэгдсэн бол хувийн аж ахуйн нэгжийн импорт экспортын хэмжээ 6.17 тэрбум юань буюу 11.2 хувиар өссөн байна. Гадаадын аж ахуйн нэгжийн импорт экспортын хэмжээ 673 сая юань буюу 28 хувиар нэмэгджээ. Бусад аж ахуйн нэгжийн импорт экспортын хэмжээ 58 сая юань буюу өнгөрсөн оныхоосоо 1.7 хувиар буурсан байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124169946