Өнгөрсөн онд Өвөр монголын нүүрсний олборлолтоороо бүх Хятадад тэргүүлэв
2019-02-26 11:13:21 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өнгөрсөн онд Өвөр монголын нүүрсний зах зээлийн эрэлт хэрэгцээний байдал тогтвортой байв. Өвөр монгол нийт 925 сая 979 мянган тонн нүүрс олборлож, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулвал 8.7 хувиар өсч, олборлолтын хэмжээгээрээ Хятадад тэргүүлэв.

Бүс нутгаар нь авч үзвэл, Ордос 6.7, Шилийнгол 13.1, Хөлөнбуй 6.6 хувийг эзэлж, олборлолтын хэмжээ Өвөр монголдоо эхний гуравт жагсчээ. Зүүн бүс нутгийн 5 аймаг хотын нүүрсний олборлолт 265 сая 568 мянган тоннд хүрч, Өвөр монголын нүүрсний олборлолтын 28.7 хувийг эзэлсэн ба энэ нь 2017 оныхоос 41.2 хувиар нэмэгдсэн байна.

Үүнийг дагалдан нүүрсний угаалтын хэмжээ нэмэгдсэн аж. Өнгөрсөн онд Өвөр монгол нийт 86.003 сая тонн нүүрс угааж, өмнөх онтой харьцуулвал 41.2 хувиар өсчээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124164389