Шинийн арван таванд Хятадын төмөр зам 9 сая гаруй зорчигч тээвэрлэв
2019-02-20 17:06:35 Эх сурвалж: Синьхуа агентла
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 19-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Фань Ши\ Шинийн арван таванд Хятадын төмөр зам давхардсан тоогоор 9 сая гаруй зорчигч тээвэрлэжээ. Ингэхдээ 630 цуваа галт тэрэг нэмж гарган төмөр замын аюулгүй байдлыг бүрэн хангалаа гэж Хятадын төмөр замын ерөнхий компаниас мэдээллээ.

Энэ сарын 18-ны байдлаар, улс даяар төмөр замаар зорчсон зорчигч давхардсан тоогоор 10.353 саяд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 426 мянган хүнээр нэмэгдэж, 4.3 хувиар өссөн байна.

Зорчигчдыг уламжлалт баяраа баяр хөөртэй тэмдэглэн өнгөрүүлэхийн тулд төмөр замын байгууллагууд галт тэрэгний өртөө, галт тэргэнд шинийн арван тавны агуулга бүхий арга хэмжээ зохион байгуулжээ. Мөгдөн группын Мөгдөн өртөө, Мөгдөний хойд өртөө болон орон нутгийн зам харилцааны байгууллагууд хамтран зорчигчдын Шэнжингийн дэнлүүний наадам, Дэлхийн экспогийн дэнлүүний наадамд оролцох, Гуаньдүнгийн кино дэлгэцийн дэнлүүний наадмыг сонирхоход дөхөм болохын үүднээс үйлчилгээгээ сайжруулжээ. Бээжин төмөр замын товчоо группын Бээжин, Тяньжинь, Шыжяжуангийн зорчигч тээврийн хэсэг галт тэргэнд оньсого таах, дуу бүжгийн тоглолтын арга хэмжээ зохион явуулсан байна. Тайюань төмөр замын товчоо группын Тайюаний өмнө өртөөнийхөн хүлээлгийн танхим дахь зорчигчид “Би болон миний эх орон” арга хэмжээг зохиож, шинийн арван тавнаа баяр хөөртэй өнгөрүүлэхийг бэлэгшээсэн баярын хүнс идэцгээсэн аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124141619