“Alipay” төлбөр тооцооны нэгж Америкийн 7000 эмийн санд нэвтэрнэ
2019-02-18 11:44:57 Эх сурвалж: Солонго нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ оны дөрөвдүгээр сараас Хятадын “Alipay” төлбөр тооцооны нэгж Америкийн хамгийн том эмийн компани Валгрийсын 7000 эмийн санд нэвтрэх гэж байна.

Alipayгийн умард Америк дахь Ерөнхий захирал Ван Юйлей хамтын ажиллагааны төлөвлөгөөгөө зарласны дараа хэлэхдээ, “Хамтын ажиллагааны нийтлэг ойлголтод хүрсэнд их баяртай байна. Энэ нь АНУ дахь Хятадын хэрэглэгчдийг улам хялбар нөхцөлөөр хангана. "Хоёр тал Америкт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нь стратегийн арга хэмжээ юм. Валгрийс бол Америкийн хамгийн том эмийн компани, 1901 оноос хойш Америкийн бүх нутагт үйлчилж ихээхэн нэр хүндтэй болсон. Одоо Alipay нь дэлхийн 40 гаруй улс орон бүс нутгийн бизнес эрхлэгчидтэй хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тогтоож, гадаадад буй Хятадын хэрэглэгчдийг төлбөр тооцооны хамгийн хялбар хэлбэрээр хангахыг зорьж байна" гэсэн байна. Валгрийс компанийн үйл ажиллагааны Ерөнхийлөгч Ричард Ашворт компанийн албан мэдээнд энэхүү хамтын ажиллагааг сайшааж буйгаа илэрхийлээд хамтын ажиллагаагаар дамжуулж Хятадын хэрэглэгчид худалдааны шинэ арга хэлбэрээр үйлчилнэ гэж хэллээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124129744