Өвөр монгол өнгөрсөн онд 5 сая гаруй ядуу сурагчдыг тэгтгэн суралцуулав
2019-02-15 11:18:34 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өнгөрсөн онд Өвөр монгол давхардсан тоогоор 5.168 сая сурагчдыг нийт 5.656 тэрбум юаниар тэтгэн суралцуулав гэж ӨМӨЗО-ы Боловсролын танхимаас энэ сарын 13-ны өдөр мэдээлэв.

Өнгөрсөн онд Өвөр монгол гэрийн амьдрал ядуу сурагчдыг тэтгэх тогтолцоог сайжруулан боловсронгуй болгож ядуу өрхийн үр хүүхэд данс байгуулан, хот суурины доор баталгаат өрхийн үр хүүхэд болон өнчин хүүхэд их дээд сургуульд ороход угдаа нөхөн олговрыг нэг удаад олгож байсныг жил хуваан олгох болов. Бүтэн жилд давхардсан тоогоор 5.168 сая сурагчид нийт 5.656 тэрбум юаний тэтгэлэг олгов. Үүнд шат бүрийн санхүүгээс 4.432 тэрбум юань санхүүжүүлж, тэтгэлгийн нийт мөнгөний 78.36 хувийг эзлэв. Төрсөн нутгаас нь ологсон итгэмжийн зээл 953 сая юаньд хүрч, нийт тэтгэлгийн мөнгөний 16.85 хувийг эзлсэн байна. Сургууль болон нийгмээс 271 сая юань тэтгэж, тэтгэлгийн мөнгөний 4.79 хувийг эзэлжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124119284