Хөх хотын нисэх онгоцны буудал 204 мянган зорчигч тээвэрлэв
2019-02-14 11:18:30 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Сар шинийн баяраар Хөх хотын нисэх онгоцны буудал нийт 1760 удаагийн нислэг хийж, өнгөрсөн онтой хурьцуубал 8.2 хувиар нэмэгдэв. Давхардсан тоогоор нийт 204 мянган зорчигч тээвэрлэж, өнгөрсөн оны мөн үеэс 14.3 хувиар өсч, 132.4 тонн бараа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 49.3 хувиар нэмэгджээ. Уг нисэх онгоцны буудлын өдрийн дундаж зорчигч тээвэрлэлтийн хэмжээ давхардсан тоогоор 29170 хүрч, энэ нь өнгөрсөн оныхоос давхардсан тоогоор 3639 илүү байлаа. Энэ сарын 10-нд зорчигчдын буцах оргил болж, нийт 295 нислэг хийж, давхардсан тоогоор 36246 зорчигч тээвэрлэснээр сар шинийн зорчигч тээврийн дээд шинэ амжилт тогтоов.

Амралтын үеэр тус нисэх буудал Вэньжөү, Жүхай, Яньтай, Үтайшань, Ханьдань, Таншань, Шюйжөү, Чюнхай, Шиньян гэх 9 хотод шинээр нислэг нэмэв. Хөх хотоос Бээжин, Шанхай, Гуанжөү, Шэньжэнь, Хайнань, Шямэнь, Жэнжөү, Далянь, Чанша, Ши-Ань, Ханжөү, Наньжин зэрэг 23 хот болон ӨЗО-ны Улаанхад, Хөлөнбуйр, Шилийн хот зэрэг 5 хотод хүрэх нислэг нэмж, зорчигчдын шаадгүй аялахыг хангажээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124114071