Цагаан сарын амралтаар Өвөр монголын замын хураамжаас чөлөөлсөн мөнгөний хэмжээ 90.81 сая юаньд хүрэв
2019-02-14 09:41:53 Эх сурвалж: ӨМ-ын өдрийн сонин
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 11-ний өдөр, сурвалжлагч Өвөр монголын Замын хураамж хянан удирдах товчооноос ойлгосноор, 2-р сарын 4-ний өдрийн 0 цагаас 2-р сарын 10-ны өдрийн 24 цаг хүртэл, ӨМӨЗО-ны замын хураамжаас чөлөөлсөн жижиг суудлын машин 3.81 сая нэвтэрч, замын хураамжаас чөлөөлсөн мөнгөний хэмжээ 90.81 сая юаньд хүрчээ. Үүнд хурдны автозамаар 2.33 сая жижиг суудлын машин нэвтэрч, замын хураамжаас чөлөөлсөн мөнгөний хэмжээ 70.95 сая юаньд хүрч, ердийн хураамжтай замаар нэвтэрсэн жижиг суудлын машин 1.48 сая ширхэг, замын хураамжаас чөлөөлсөн мөнгөний хэмжээ 19.86 сая юаньд хүрэв.

Өнөө жилийн цагаан сарын амралтын хугацааны авто тээврийн байдалд чиглүүлэн, Өвөр монголын Замын хураамж хянан удирдах товчоо урьдчилан ажлаа байрлуулж, замын хураажмийн байгууллагуудыг цагаан сарын хугацаанд жижиг суудлын машины замын хураамжийг чөлөөлж иргэдэд хөнгөлөлт үзүүлэх бодлогыг чанга хэрэгжүүлэхийг шаардсан байна. Үүний зэрэгцээ, “12122” хэрэглэгчдэд үйлчлэх утас болон хэрэглэгчдэд үйлчлэх вичатын тавцан 24 цагийн үйлчилгээ хангаж, иргэдэд замын байдлын лавлагаа зэрэг үйлчилгээг цаг тухайд нь хангасан байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124112362