Цагаан сарын амралтаар Хятадын киноны орлого 5.8 тэрбум юанийг давжээ
2019-02-12 16:29:27 Эх сурвалж: Солонго нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ жилийн сар шинийн амралтаар Хятадын кино театруудад 8 шинэ кино тавигдаж үзэгч олны хүртээл болсон байна. Хятадын Үндэсний Кино товчооны статистикаар сар шинийн амралтаар /битүүнээс шинийн 6 / кино үзүүлбэрийн орлого 5.84 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 1.2 хувиар нэмэгдэж, шинэ рекортыг тогтоосон байна. Мөн шинийн нэгд нийт театруудын кино үзүүлбэрийн орлого 1.443 тэрбум юаньд хүрч, мөн үеэсээ 13 хувиар нэмэгдснээр дахин шинэ рекортыг тогтоолоо.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124104150