2018 онд Өвөр Монголын гадаад худалдааны өсөлтийн хурд бүх Хятадын хэмжээнд өндөр байна
2019-02-11 16:36:09 Эх сурвалж: Өвөр монголын сонин мэдээний са
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хөх хотын гаалийн статистик мэдээгээр, 2018 онд ӨМӨЗО-ны импорт, экспортын нийт хэмжээ 103.44 тэрбум юаньд хүрч, ноднингийн мөн үеэс 9.9% өсч, бүх Хятадын гадаад худалдааны өсөлтийн хурдаас 0.2 пунктээр өндөр байна. Тухайлбал импортын хэмжээ 65.57 тэрбум юань буюу 7.5 хувь, экспортын хэмжээ 37.87 тэрбум юаньд хүрч, 14.4 хувиар өсчээ. 2018 онд ӨМӨЗО-ны гадаад худалдааны нийт хэмжээ анх удаа 100 тэрбум юанийг давж, дээд амжилт тогтоов.

2018, Монгол, ОХУ, Австрали нь ӨМӨЗО-ны худалдааны чухал түнш, Монголд экспортлосон хэмжээ 32,77 тэрбум юань, 24.1% өсөв. ОХУ-д экспортлосон хэмжээ 19.7 тэрбум юань, 4.2% буурч, Австралид импортлосон хэмжээ 5.71 тэрбум юань, 43.1% нэмэгджээ. ӨМӨЗО-ны “Нэг бүс-Нэг зам” дагуух орнуудтай хийсэн гадаад худалдааны өсөлт 1.3 пункт өсчээ. Үүнд экспорт 21.69 тэрбум юань, 15.9% өсч, импорт 48.24 тэрбум юань, 14% өсөв. ӨМӨЗО болон “Нэг бүс-Нэг зам” дагуух орнуудхудалдааны хамтын ажиллагааны нөөц бололцоо нэмэгдэж, ӨЗО-ны гадаад худалдааг хөгжүүлэх шинэ хөдөлгөх хүчин болж байна. Иргэний хэвшлийн аж ахуйн нэгж бол ӨЗО-ны гадаад худалдааны гол хүчин, гэхдээ хувийн жин нь бага зэрэг буурав. Голдуу ган, машин цахилгааны бүтээгдэхүүн, органик хими экспортлож, баялгийн чанартай бүтээгдэхүүн импортлохоор голлож байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124100882