Өвөр монголоор дамжин өнгөрөх Хятад-Европын зорчигч тээврийн галт тэрэг 30 хувиар өсөв
2019-01-24 15:51:36 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 21-ний өдрийн цахилгаан мэдээ. (Сэтгүүлч Юй Жя) Өвөр монгол нь Хятад-Европ чиглэлийн төмөр замын зүүн, дунд хоёр хэсгээр нэвтрэх тээврийн замтай, 2018 онд хил дамнасан Хятад-Европ чиглэлийн зорчигч тээврийн галт тэрэг өнгөрсөн оны мөн үеийнхээс 30 хувийг давж, ачааллын стандарт контейнер болон бараа бүтээгдэхүүний үнийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс ойролцоогоор 30 хувиар өсөв. Энэ нь Хятад улс Ази-Европын бүс нутаг хоорондын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаагаа нэг алхамаар тэлснийг харуулж байна.

Хятад нь баруун, дунд, зүүн хэсгийн гурван замын Хятад-Европ чиглэлийн гол чухал төмөр замтай, баруун хэсгийн замаар Шиньжяний Рашаан уулын ам буюу Хоргос боомтоор хил нэвтэрч, Казахстан улсаар дамжин, ОХУ-ын Сибирийн төмөр замтай залгалдана. Дунд хэсгийн төмөр замаар Өвөр монголын Эрээн боомтоор хил нэвтэрч, Монгол Улсаар өнгөрч, ОХУ-ын Сибирийн төмөр замтай залгалдана. Зүүн хэсгээр нэвтрэх замаар Манжуур боомтоор хил нэвтэрч, ОХУ-ын Сибирийн төмөр замтай холбогдоод Европын улсуудад нэвтэрдэг.

Хөх хот, Манжуурын гаалийн газраас сэтгүүлч сурвалжлахад, 2018 онд 2853 дугаар зорчигч тээврийн галт тэрэг Өвөр монголын Эрээн, Манжуур боомтоор дамжин хил нэвтэрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 29.1 хувиар, бараа бүтээгдэхүүний өртөг 11.51 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 28.8 хувиар өссөн байна.

Манжуурын Гаалийн газрын авто зам болон галт тэргэний өртөөний төлөөлөгчийн газрын логистик хяналтын тасгийн орлогч Шюй Шюмэн, “Хятад ОХУ-ын хамгийн их хуурай замын хэсэг болох Манжуураар дамжиж байгаа Хятад-Европын авто зам болон галт тэргээр голдуу хувцас, цахим сэлбэг зэрэг бараа бүтээгдэхүн экспортлож, модон материал, авто машины сэлбэг зэргийг импортлоход анхаарна” гэв.

Одоогийн байдлаар Манжуур боомтыг гол болгон хил дамжин өнгөрөх Хятад-Европ чиглэлийн галт тэрэг зорчсон тоо 52 болж, бөөний барааны зах Сүжөү, Тяньжинь, Үхань, Чанша, Гуанжөү, Инкөү, Далянь, Мөгдөн зэрэг 60 хотод байрлаж, Бүх Хятадыг хамарсан ложистикийн нэвтрэх замыг тавив. Европын 11 улсын 28 хотод хүрч, "Нэг бүс-Нэг зам"-ын дагуу улс орны худалдааг нэвтрүүлэхийг баталгаажуулах нөхцлийг бүрдүүлэв.

Манжуурын Гаалийн газар нь Хятад-Европ руу чиглэлд зорчих галт тэргэнд "Хил нэвтрэхийг урьдчилан мэдэгдэх" ажлыг шуурхай гүйцэтгэж, ОХУ-ын Гаалийн газар зэрэг байгууллагуудтай ажлаа зохицуулж, Хятад-Оросын хилээр ачаа тээврийн саадгүй зорчих ажлыг шийдэж, Хятад- Европ чиглэлийн галт тэрэг боомтод зогсох хугацааг богиносгов.

Эрээн хотын Гаалийн газрын ажилтан Ян Цүөжюньний танилцуулахаар, Хятад Монголын хамгийн их эх газрын боомт болох Эрээнээр дамжин өнгөрөх Хятад-Европ чиглэлийн төмөр зам 27 болж, Герман, Польш болон Орос зэрэг улс руу чиглэж, тээвэрлэх бараа нь хувцас, тоглоомын хэрэгсэл, электрон бүтээгдэхүүн, нарийн хийцийн багаж хэрэгслийг гол болгож байна” гэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124037159