Өвөр монголын гадаад худалдаа 100 тэрбум юанийг давав
2019-01-23 11:12:39 Эх сурвалж: Өвөр монголын өдрийн сонин
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өнгөрсөн онд ӨМӨЗО-ы гадаад худалдааны импорт экспортын тоо хэмжээ анх удаа 100 тэрбум юанийг давж, дээд амжилт тогтоов.

Статистикаар Өвөр монголын гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээ 103.44 тэрбум юаньд хүрэв. Үүнд импортын хэмжээ 65.57 тэрбум юань буюу 7.5 хувиар өсч, экспортын хэмжээ 37.87 тэрбум юань буюу 14.4 хувиар өсчээ.

Хөх хотын гаалийн статистик автономитын газрын дарга Жяо Жыжюнь танилцуулахдаа, “2018 онд Монгол, Орос болон Австрали улс нь ӨМӨЗО-ы худалдааны гол чухал түншлэл байж, ӨМӨЗО эдгээр гурван улсад импортолж экспортолсон худалдааны хэмжээ Өвөр монголын импорт экспортын нийт хэмжээний 56.2 хувийг эзэлж байна” гэв.

Өвөр монгол нь “Нэг бүс-Нэг зам” дагуу улсын гадаад худалдааны экспорт, импортын өсөлт өндөр байв. Импорт экспортын хэмжээ 69.93 тэрбум юаньд хүрч 14.6 хувиар нэмэгдэв. Үүнд экспортын хэмжээ 21.69 тэрбум юань буюу 15.9 хувиар өсөв. Импортын хэмжээ 48.24 тэрбум юань буюу 14 хувиар өсчээ. Энэ нь Өвөр монгол нь “Нэг бүс-Нэг зам” дагуу улс орны худалдаа хамтын ажиллагааны нөөц хүч үргэлжлэн тэлж, ӨМӨЗО-ы гадаад худалдааны хөгжлийн эрчийг нэмэгдүүлж байгааг харуулж байна" гэж Жяо Жыжюнь ярьсан юм.

Үүнээс гадна 2018 онд Өвөр монгол нь ган төмөр, механик цахилгаан хэрэгсэл, органик химийн бүтээгдэхүүнийг экспортлохоор голчлон нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр зэрэг уул уурхайн баялгийг импортлохыг анхаарчээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124029957