Баяннуурын нисэх онгоцны буудлаар 352 мянган хүн үйлчлүүлэв
2019-01-23 11:12:10 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өнгөрсөн онд Баяннуур хотын нисэх онгоцны буудал нийт 4142 удаагийн нислэг үйлдэж, давхардсан тоогоор 352 мянган хүнд үйлчилсэн нь өмнөх оныхоос 24.6 хувиар өссөн байна.

Мөн 714.2 тонн бараа тээвэрлэж энэ нь өмнөх оноосоо 19.9 хувиар нэмэгдэв гэж уг нисэх онгоцны буудлаас мэдээлэв.

Өнгөрсөн онд тус нисэх онгоцны буудал Харвин, Бө-Ао, Далянь, Ланьжөү, Чунчины шугамыг шинээр нэмж гаргав. Одоогоор нийт 5 шугамыг нэвтрүүлж байгаа бөгөөд Бээжин, Хөх хот, Шиань, Ланьжөү, Чунчины 5 хот рүү нислэг үйлддэг.

Урадын дундад хошууны нисэх онгоцны буудал өнгөрсөн онд нийт 1117 нислэг үйлдсэн. Үүнд ойрын зайн 1059 удаагийн нислэг үйлдсэн нь өмнөх оныхоос 433.2 хувиар өсчээ. Давхардсан тоогоор нийт 4606 иргэн зорчиж, өнгөрсөн оныхоос 843.9 хувиар нэмэгдсэн байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124029671