Өнгөрсөн онд Өвөр монголын хилээр орж гарсан зорчигчийн тоо 5.97 саяд хүрэв
2019-01-11 11:04:01 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өвөр монголын Хилийн хяналтын байгууллагаас бүртгэлээс үзвэл өнгөрсөн онд хилээр орж гарсан иргэдийн тоо давхардсан байдлаар 5.978 саяд хүрчээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Хилээр орж гарсан иргэдийн нийт тоо болон хил дамнасан тээврийн хэрэгслийн тоо 5 жил дараалан өсч байна гэж Өвөр монголын хилээр орж гарах хяналтын ерөнхий өртөөннөс өчигдөр мэдээлэв.

Өнгөрсөн онд давхардсан тоогоор Хонгконгоос 6090, Макаогоос 174, Тайваниас 36331 иргэн хилээр орж гарсан байна. Давхардсан тоогоор нийт 5.215 сая гадаадын иргэн хилээр зорчин өнгөрчээ. Тэдгээр иргэдийн дунд Америк, Швейцар, Австрали, Перу, Саудын Араб, Кени зэрэг 110 гаруй улсын иргэд хамрагдсан байна.

Өвөр монголын хилээр орж гарсан зорчигчийн тоо давхардсан тоогоор 100 мянгыг давсан боомт 8-д хүрсэн. Үүнд давхардсан тоогоор Манжуур боомтоор нийт 1.853 сая хүн зорчсон бол хоногт хамгийн олон зорчсон нь 6766-д хүрчээ. Эрээний боомтоор давхардсан тоогоор 2.441 сая хүн орж гарч, хоногийн хамгийн олон зорчсон тоо 11621-д хүрсэн юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701123976652