Өвөр монголын үр тарианы хураалт 6 жил дараалан 30 сая тонныг давав
2019-01-04 16:06:19 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өнгөрсөн онд Өвөр монголын үр тарианы хураалт 35.53 саяд тоннд хүрчээ. Иэнгэснээр Өвөр монголын үр тарианы хураалт 6 жил дараалан 30 сая тонныг давж, нэр нидэртээ нийцсэн үндэсний томоохон “Амуугийн агуулах” болов гэж ӨМӨЗО-ы Хөдөө аж ахуйн танхимаас мэдээлэв.

ӨМӨЗО өнгөрсөн онд тариачдад төрөл бүрийн хөнгөлөлт үзүүлэх нөхөн олговрын бодлогыг хэрэгжүүлж, хаврын ган хагсаргаан, салхи мөндөр, үер усдал буюу хяруу эрт унах зэрэг ашиггүй хүчин зүйлтэй тэмцэж, олон газарт гамшигтай тэмцэж гамшгаас аврах, мэргэжлийн зааварчилгаа өгөх зэрэг аргаар гамшгийн нөлөөг бууруулж, үр тарианы талбай 679 сая га талбайд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 9.06 мянга гаруй га өсчээ.

 

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701123948704