Эхний гурван улиралд Өвөр монголын нүүрсний үнэ бага зэрэг өсөлттэй
2018-11-08 09:36:58 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сраын 7-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ань Лүмэн\ Эхнийй гурван улиралд ӨМӨЗО-ы шатаалгын нүүрсний уурхайн үнэ ба цахилгаан гаргах нүүрс худалдан авах үнэ өнгөрсөн оны мөн үеэс бага зэргэ өсөв гэж ӨМӨЗО-ы Хөгжил шинэчлэлийн хорооны Үнэ хянан тогтоох төвөөс мэдээлэв. Дөрөвдүгээр улиралд нүүрсний зах зээлийн эрэлт үргэлжлэн өндөр байх болохоор үнийн хувьд мөн өндөр байх хандлагатай.

Эхний гурван улиралд шатаалгын нүүрсний уурхайн үнэ нийдэмдээ өнгөрсөн жилийнхээс өндөр байж, дундаж үнэ нь 209.40 юань/тонн байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 3.37 хувь нэмэгдэв. Энэ хугацаанд бүх ӨЗО-ы цахилгаан гаргах нүүрс худалдан авсан дундаж үнэ нь 204.82 юань/тонн, өнгөрсөн оны мөн үеэс 2.07 хувь өссөн байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001123678993