Өвөр монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний стандартын шаардлага хангасан хэмжээ 5 жил дараалан 96 хувийг давав
2018-10-31 10:18:39 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ӨМӨЗО-ы Хөдөө аж ахуйн танхимаас сүүлийн жилүүдэд ӨМӨЗО-ы хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал үргэлжлэн дээшилж, хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний стандартын шаардлага хангасан хэмжээ 5 жил дараалан 96 хувийг давж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарын аюулгүй байдлыг зөрчсөн томоохон асуудал гараагүй хэмээн мэдээллээ.

ӨМӨЗО нь хөдөө аж ахуйн хяналт үйлчилгээний тогтолцоог аажмаар бий болгон, аймаг хот, хошуу шянь бүгд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарын аюулгүй байдлыг хянан шалгах алба байгуулж, 784 сум суурин холбогдох хэсгээр буюу дангаараа анхан шатны хяналтын газар байгуулан, тусгай болон ажил хавсаргадаг ажилтан 3300-тай болсон.

Өвөр монгол одоогоор газар тариалангийн бүтээгдэхүүн, мал аж ахуйн бүтээгдэхүүн, тэжээл, өвсний үрийн хянан шалгалтын 4 төвийг байгуулан, 12 аймгийн зэрэглэл болон 93 хошуу шяний зэрэглэлийн хянан шалгах байгууллага байгуулах зөвшөөрөл аваад байгаа болохоор хянан шалгах чадавх тасралтгүй дээшилжээ.

Өвөр монгол нь хөдөө аж ахуйн стандартжсан үйлдвэрлэлийг ахиулан, үйлдвэрлэлийн талбайн байгаль орчны хамгаалал болон зохицуулалтыг бэхжүүлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үйл явцын хяналтыг эрчимжүүлэн, хууль сахиулах хяналтыг цогцоор нь бэхжүүлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарын аюулгүй байдлын бүх түвшнийг тасралтгүй дээшлүүлсэн.

Одоогийн байдлаар Өвөр монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарын аюулгүй байдлыг дээшлүүлэх төлөвлөгөөг бүх талаар эхлүүлэн, 2020 он гэхэд Өвөр монголын 20 хувийн хошуу шянь Улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарын аюулгүй шяний стандартын шаардлагыг хангаж, 50-аас дээш хувийн хошуу шянь ӨМӨЗО-ы аюулгүй байдлын стандартын шаардлагыг хангана. “Гурван бүтээгдэхүүн нэг стандарт”-ын харьцаа нь 50-аас дээш хувь байж, ээлжит хянан шалгалтын стандартын шаардлага хангасан хэмжээ 96 хувиас дээш болов.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230040000000000000011120701123639824