Хятадын гадаад валютын нөөц бага зэрэг буурчээ
2018-10-11 10:25:18 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын Ардын банкны 7-нд нийтэлсэн гадаад валютын нөөцийн тухай сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл энэ оны 9-р сарын сүүлчээр, Хятадын гадаад валютын нөөц 3 их наяд 87 тэрбум ам.доллар буюу 8-р сарын сүүлчээс 22.7 тэрбум ам.доллараар буурсан байна. Олон төрлийн нөхцөл шалтгааны улмаас Хятад улсын гадаад валютын нөөц бага зэрэг буурсан боловч ирээдүйд тогтвортой байдлаа хамгаалах хандлагатай байна гэж шинжээчид үзсэн юм.

9-р сарын ам.долларын үзүүлэлт 8-р сарын сүүлчийнхтэй үндсэндээ адил, ам.долларын бус гол валют хэлбэлзэж, гол гол улсын векселийн үнэ бага хэмжээгээр буурчээ. Валютын солилцох ханш, хөрөнгийн үнийн хэлбэлзэл зэрэг цогц үйлдлээс болж Хятад улсын гадаад валютын нөөц бага зэрэг буурсан гэж Хятадын Гадаад валютын удирдлагын үндэсний газрын хэвлэлийн төлөөлөгч Ван Чүн-Ин хэлсэн юм.

Векселийн хөрөнгө олон орны гадаад валютын нөөцийн ихэнхийг эзэлдэг. АНУ-ын Холбооны нөөцийн сан хүүгээ нэмсэн нь олон орны векселийн үнийг бууруулсан. Энэ нь Хятадын гадаад валютын нөөцийн хөрөнгийн үнэлгээнд нөлөөлсөн гэж шинжээчид үзсэн байна.

Мөн, 9-р сард Японы иений ханш 2 гаруй хувиар буурснаар, Хятадын гадаад валютын нөөц дэх иений хөрөнгө багассан байна. Хятадын Гадаад валютын хөрөнгө оруулалтын судалгааны хүрээлэнгийн захирал Тань Ялин сурвалжлагчид хэлэхдээ: Ам.доллар тогтвортой байсан боловч иений үнэ илэрхий унасан. Манай улсын гадаад валютын нөөцөд иен зохих хувийг эзэлдэг. Иймээс гадаад валютын нөөц багасахад зохих нөлөө үзүүлсэн юм гэжээ.

Японы иений ханш буурсны нөлөөгөөр Хятадын гадаад валютын нөөц 10 тэрбум ам.доллараар буурч магадгүй. Шинжээчдийн үзэж байгаагаар хэрэв Америкийн Холбооны нөөцийн сан цаашид мөнгөний хүүгээ өсгөвөл, дэлхийн үнэт цаасны үнэ үргэлжлэн буурч магадгүй. Хятад улсын гадаад валют ч буурч магадгүй. Иймээс богино хугацааны үнийн үзүүлэлтээр валютын нөөцийн ашиг буюу хохирлыг дүгнэж болохгүй гэж Тань Ялинь ярьсан юм.

Дунд, урт хугацааны байдлаас үзвэл манай гадаад валютын нөөц 3 их наяд гаруй ам.доллар байна. Харьцангуй байдалд түүний үнэ, эрсдэлээс хамгаалах чадвар сайн байгаа юм. Банк санхүүгийн зах зээл нийтдээ донсолгоотой байгаа нөхцөлд богино хугацааны үнийн хэлбэлзэл, гадаад валютын нөөцийн нэмэгдэж, буурах нь хэвийн үзэгдэл юм гэжээ.

Хятадын Үндэсний гадаад валютыг удирдах газрын хэвлэлийн төлөөлөгч Ван Чүнь-Ин хэлэхдээ: Гадаад орчин тогтворгүй байгаа боловч Хятадын эдийн засаг зохицох чадвар, эрсдэлээс хамгаалах чадвар сайтай юм. Тогтвортой үндсэн байдал нь гадаад валютын зах зээлд бат бэх үндэс суурь болдог. Гадаад дотоодын ерөнхийлсөн хүчин зүйлийн нөлөөнөөс болж Хятадын валютын цар хүрээ цаашид хэлбэлзэх боловч тогтвортой хэвээр байх болно гэжээ.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230040000000000000011120701123529736