Буяны хандив 150 тэрбум юаньд хүрчээ
2018-10-08 17:25:38 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Ардын өдрийн сонины мэдээ: Саяхан Шэньжэньд Хятадын Буяны холбоо “Хятадын буяны хандивын тайлан-2017”-г нийтэлжээ. Тайланд, 2017 онд Хятад улсын буяны байгууллагууд гадаад дотоодын хандив хүлээн авах талаар шинэ амжилт гаргаж, хандивын хэмжээ 149 тэрбум 986 сая юаньд хүрсэн нь 2016 оныхоос 7.68 хувиар нэмэгджээ. Хандив өргөсөн ерөнхий хэмжээ тэр жилийн GDP-гийн 0.18 хувийг эзэлж, хүн нэг бүрийн хандив 107.9 юаньд хүрсэн нь 2016 оны мөн үеэс 7.11 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Буяны хандив нь ядуурлыг бууруулах салбарт хөрөнгө оруулж байгаа юм. 2017 оны нийгмийн хандивын хамгийн их анхаарал хандуулж буй салбар бол соёл боловсрол, эм эмнэлэг, эрүүл мэнд, ядуурлыг бууруулах салбар юм. Энэ гурван салбарт хандивласан мөнгө 109 тэрбум 115 сая юаньд хүрч, хандивын ерөнхий хэмжээний 72.75 хувийг эзэлсэн байна. Хандивлагчдын дийлэнх нь сан ба буяны холбооны системээр дамжин хандив өргөсөн бөгөөд эдгээр нь жилийн нийт хандивын 73.87 хувийг эзэлсэн нь 2016 оныхтой үндсэндээ ижил түвшинд хүрчээ.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230040000000000000011120701123530073