Хятадын шинээр бий болох үйлчилгээний экспорт импорт 1000 тэрбум юанийг давжээ
2018-09-30 11:36:54 Эх сурвалж: Ардын сүлжээ
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын шинээр бий болох үйлчилгээний экспорт импорт 1000 тэрбум юанийг давсан байна.

2018 оны 01-ээс 08-р сар хүртэл Хятадын шинээр бий болох үйлчилгээний экспорт импортын өсөлт хурдтай болж, экспорт импортын ерөнхий өртөг нь 3445.77 тэрбум юаньд хүрч мөн үеэс 10.5 хувиар өссөн байна. Үүнд Экспортын хэмжээ 1132.28 тэрбум юаньд хүрч 14.4 хувиар нэмэгдсэн бол импортын хэмжээ 2313.49 тэрбум юаньд хүрч 8.7 хувиар өсчээ.

Шинээр бий болох үйлчилгээний экспорт, импортын онцлог нь:

Нэг. Шинээр бий болох үйлчилгээний экспорт импортын ерөнхий хэмжээ 1000 тэрбум юанийг давж, 2018 оны 01-ээс 08-р сар хүртэл Хятадын шинээр бий болох үйлчилгээний экспорт, импортын ерөнхий хэмжээ 1138.39 тэрбум юаньд хүрч 20.9 хувиар өсчээ.

Хоёр. Үйлчилгээний экспорт нь импортын хэмжээнээс хурдтай нэмэгдэж байна.

Гурав. Шинээр бий болох үйлчилгээний импортын хэмжээний эзлэх хувь нийтдээ нэмэгдэж байна. 01-ээс 08-р сар хүртэл шинээр бий болох үйлчилгээний импорт хурдтай нэмэгдэж, үйлчилгээний импортоос 23.6 хувиар нэмэгдсэн байна. Санхүүгийн үйлчилгээ, оюуны өмчийн эрх, харилцаа холбооны компьютер, мэдээллийн үйлчилгээний импортын өсөлтийн түвшин 20 хувийг давж, тус тус 47.1%, 23.3% ба 23.2%-ийг эзэлж байна.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230040000000000000011120701123507794