2018 онд Хятадын гар утасны хэрэглэгчийн тоо нэмэгджээ
2018-08-24 11:47:43 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яамнаас энэ сарын 22-нд Харилцаа холбооны салбарын эдийн засгийн өнгөрөгч 7 дугаар сарын байдлын талаар танилцуулав. Өнгөрсөн сард хөдөлгөөнт холбооны өргөн зурвасын хэрэглэгчийн тоо 1 тэрбум 270 саяд хүрч, үүнд 4G хэрэглэгчид 73.9 хувийг эзэлсэн байна. Тухайн сарын сүүлч хүртэл Хятадын холбооны гурван том компанийн гар утасны хэрэглэгчийн нийт тоо 1 тэрбум 520 саяд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.1 хувиар нэмэгдэж, 1-7 дугаар сарын хооронд 107 сая хэрэглэгч нэмэгдсэн байна.

Үүнээс гадна 7 дугаар сарын сүүлч хүртэл Хятадын холбооны гурван том компанийн өргөн зурвасын сүлжээг гэртээ ашиглаж байгаа өрхийн тоо 383 саяд хүрч, эхний долоон сарын байдлар 34 сая 500 мянган хэрэглэгч нэмэгдсэн аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011100001123321448