Дарсны үйлдвэрлэлээр иргэдийн орлогыг нэмэгдүүлж байна
2018-08-22 16:08:26 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Сүүлийн жилүүдэд Ниншягийн хотон үндэстний өөртөө засах орны Үжүн хотын Хүнсыбү дүүргийнхэн өөрийн нутгийн байршил, хөрс, цаг агаарын давуу байдлаа ашиглан дарсны үйлдвэрлэлийг хөгжүүлж байна.

“Аж ахуйн нэгж+бааз+тариалангийн өрх”-ийн хамтын ажиллагааны хэлбэрийг ашиглан үзэм тарьж, дарс үйлдвэрлэн худалдахын зэрэгцээ виноны соёлын аялал жуулчлалыг багтаасан үйлдвэрлэлийг эрхэлж байгаа аж. Одоогийн байдлаар Хүнсыбү дүүргийн усан үзмийн тариалангийн талбай 7067 га байгаа бол энэ төрлийн үйлдвэрлэл эрхлэгч 28 аж ахуйн нэгж бүртгэгдэж, бүтээгдэхүүний өртөг 400 сая юаньд хүрч уг үйлдвэрлэл нь тухайн газрын иргэдийн орлогоо нэмэгдүүлэх гол арга зам болжээ./Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Рэнь Пэнфэй/

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701123309611