Өвөр монгол нүүрсний олборлолт ба борлуулалтаараа тэргүүлэв
2018-08-22 10:44:35 Эх сурвалж: ӨМ-ын өдрийн сонин
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Эхний хагас жил Өвөр монголын нүүрсний олборлолт 442.62 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 23.44 сая тонн буюу 5.6 хувиар нэмэгдэв. Нүүрсний борлуулалт 475 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 12 хувиар нэмэгдэж олборлолт, борлуулалтын үнэ бүх Хятадын тэргүүнд жагссан байна.

Эхний хагас жилд Өвөр монголын зүүн бүс нутгийн нүүрсний олборлолт 127.98 сая тоннд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 6.46 сая тонн боюу 5.3 хувиар нэмэгдэв. Баруун бүс нутгийн нүүрсний олборлолт 314.94 сая тоннд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 16.98 сая тонн боюу 5.7 хувиар нэмэгдсэн аж. Энэ хугацаанд Өөртөө засах орноос гадагш 260 сая тонн нүүрс борлуулж, Өвөр монголын хэмжээнд ерөнхий борлуулалтын 55 хувийг эзэлж байгаа бөгөөд дотооддоо 215 сая тонн борлуулжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123307622