Бортохойн наранцэцгийн жуулчлалын наадмаар 1.5 тэрбум юанийн гэрээ байгуулав
2018-08-16 17:17:09 Эх сурвалж: ӨМ-ын өдрийн сонин
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Дэлхийн наранцэцгийн аж үйлдвэрийн хөгжлийн форум, Наранцэцгийн жуулчлалын наадмын хугацаанд Ү Юуань шянь 11 хамтын ажиллагааны төсөлд 1.5 гаруй тэрбум юанийн өртөг бүхий гэрээ байгуулжээ.

Тодруулбал хужиртай газрыг шинжлэх ухаанчаар засч сайжруулах, самрын зах зээл, тэжээн үржүүлэх бааз, “Интернэт 020 тариалан, Интернэт 020 онц гаралт”-ын худалдаа байгуулах зэрэг нийт 11 төсөлд гэрээ байгуулсан байна. Ингэснээр органик бүтээгдэхүүний гаралтыг нэмэгдүүлэх, уг шяний хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг улс даяар болон дэлхийн зах зээлд борлуулах гарцыг бүрдүүлэв.

Бортохойн тал дахь уг шянь нь Бортохойн наранцэцэг, амтатгуа, хүнсний ногоо ба улаан лоолийн өлгий хэмээн алдаршсан, 58 мянган га хүлэмжийн талбайтай ба наранцэцэг тариалах талбай 66.6 га-г давсан аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011100001123281485