Хятадын эдийн засаг тогтвортой өсч байна
2018-08-15 10:59:31 Эх сурвалж: Солонго нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын Статистикийн үндэсний газраас Хятадын 7 дугаар сарын эдийн засгийн гол тоо баримтыг нийтлэв.

Хятадын үйлдвэрийн хэрэгцээ 7 дугаар сард үндсэндээ тэнцвэртэй тогтвортой байж, ажлын байр ба юмны үнэ ерөнхийдөө тогтвортой байж, эдийн засгийн бүтэц үргэлжлэн шилдэг болж, чанар үр ашиг тогтвортой дээшилж, Хятадын эдийн засгийн эргэлт үргэлжлэн зүй зохистой хэмжээнд байж, ерөнхийдөө тэнцвэртэй тогтвортой, бас тогтвортойгоор урагшлан сайжрах байдлаа хэвээр хадгалав гэж Хятадын Статистикийн үндэсний газар өчигдөр Бээжинд хотноо нийтэлсэн байна.

Тус өдөр Хятадын Статистикийн үндэсний газраас Хятадын 7 дугаар сарын эдийн засгийн гол тоо баримтыг нийтлэв. Статистикийн үндэсний газрын хэвлэлийн төлөөлөгч Лю Айхуа эдгээр тоо баримтыг нийтлэх үе тэмдэглэхдээ, “Долдугаар сард Хятадын аж үйлдвэрийн үйлдвэрлэл тэнцвэртэй тогтвортой байж, бүтэц шилдэг болж үр ашиг сайжрав. Үйлчилгээний салбар үргэлжлэн хөгжиж, орчин үеийн үйлчилгээний салбарын хөдөлгөгч хүчний үүрэг улам эрчимжив. Зах зээлийн борлуулалт ерөнхийдөө тогтвортой байж, тансаг хэрэглээ хурдтай өсөлтөө хэвээр хадгалав. Хөрөнгө оруулалтын бүтэц үргэлжлэн сайжирч, хувийн хөрөнгө оруулалт болон үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалт хурдтай нэмэгдсэн байна.

Ажилгүйдлийн хэмжээ ерөнхийдөө тогтвортой байж, ажлын байрны хангалтын хэлбэр үргэлжлэн сайжрав. Хэрэглээний үнэ тогтуун өсч, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн хэмжээ буурав. Импорт, экспортын өсөлт хурдасч, худалдааны алдагдал багасав. Хангалт бүтцийн чанартай өөрчлөлт үргэлжлэн гүнзгийрч, зах зээлийн төсөөлөл өөдрөг байдлаа хэвээр хадгалав” гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123272791