Хоргос боомтын бараа тээвэрлэлт 17 сая тоннд хүрэв
2018-07-24 16:31:59 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хоргос боомтын гаалийн тоо бүртгэлээс үзвэл, энэ оны эхний хагаст тус боомтын экспорт импортын бараа тээвэрлэлтийн хэмжээ 17.0444 тоннд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 18.62 хувиар нэмэгджээ.

Уг боомтын экспортын бараанд голдуу машин механикийн төхөөрөмж, цүнх чемодан, бэлэн хувцас эзэлж, дэвшилтэт технологи, нэхмэл болон хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний өсөлт өсөн нэмэгдэж байна. Импортын бүтээгдэхүүнд байгалийн хий, чихэр өвс, наранцэцгийн үр, арьс шир зэрэг уламжлалт өргөн хэрэглээний бараа голлож байна. Сүүлийн жилүүдэд Хоргос боомт хилээр нэвтрүүлэх чадамжийг сайжруулах, бараа бүтээгдэхүүний бүтцийг олшруулах, түүнчлэн хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлснээр экспорт импортын худалдааны хөгжлийг ахиулав.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123170431