“Хятад ба ДХБ” цагаан ном нийтлэв
2018-07-02 16:57:56 Эх сурвалж: Солонго мэдээллийн төв
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба "Хятад ба ДХБ" хэмээх цагаан ном 28-нд нийтлэв. Энэ бол Хятад улсын тус асуудлаар нийтэлсэн анхны цагаан ном юм. ДХБ-д элсэн орохдоо БНХАУ өгсөн амлалтаа биелүүлсэн бодит байдлаа бүх талаар танилцуулж, Хятад улс олон талт худалдааны тогтолцоо байгуулахад оролцох зарчимт байр суурь, бодлогын үзэл баримтлалаа тайлбарлан, улам өндөр түвшинд гадаадад нээлттэй байх алсын хараа, үйл ажиллагаагаа тодорхойлохын тулд Хятадын засгийн газар онцгойлон тус цагаан номыг нийтэлсэн юм.

Тус цагаан ном 12 мянга шахам үгтэй, дөрвөн бүлэг, оршил, дүгнэлттэй. “Хятад улс ДХБ-д орох үеийн амлалтаа үнэнхүү биелүүлсэн. БНХАУ олон талт худалдааны тогтолцоог хэлбэрэлтгүй дэмжинэ. ДХБ-д элсэн орсны дараа дэлхий дахинд оруулсан БНХАУ-ын чухал хувь нэмэр. БНХАУ улам өндөр түвшинд гадаадад нээлттэй байдлаа идэвхтэй ахиулна” хэмээн цагаан номд бичсэн байна.

Цагаан номд: 2001 онд Хятад улс ДХБ-д элссэн нь БНХАУ эдийн засгийн даяарчлалд гүнзгий оролцсон чухал үйл явдал бөгөөд Хятадын өөрчлөлт нээлт түүхэн шинэ шатанд орсны бэлгэ тэмдэг юм. Хятад улс ДХБ-д элсэн орсноос хойш, социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог улам бүр сайжруулж, олон талт худалдааны дүрэмтэй бүх талаар уялдуулж, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг нээлттэй байлгах амлалтаа үнэнхүү биелүүлж, оюуны өмчийн эрхийн хамгаалалтаа чангатган, гадаадад нээлттэй байх бодлогын тогтвортой чанар, ил тод байдлын хэм хэмжээ, урьдчилан төсөөлж болох чанар зэрэг бүгд мэдэгдэхүйц дээшилж, олон талт худалдааны тогтолцоо үр ашигтай ажиллахад эерэг хувь нэмэр оруулсан гэжээ.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701123067619