Өвөр монгол эхний хагас жилд давхардсан тоогоор 45.8284 сая жуулчин хүлээн авчээ
2018-06-30 15:47:50 Эх сурвалж: Ардын сүлжээ
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өвөр монголын өөртөө засах орны аялал жуулчлалын хөгжлийн хэвлэл мэдээллийн бага хурал өчигдөр Хөх хотод болов. Өвөр монгол эхний хагас жилд давхардсан тоогоор 45.8284 сая жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 14.44 хувь нэмэгдсэн болохыг энэ үеэр мэдээллээ. Үүнд дотоодын жуулчдын тоо 44.9453 сая буюу өнгөрсөн оны мөн үеэс 14.7 хувиар өссөн бол гадаадын жуулчин 883.1 мянгыг хүлээн авсан байна. Энэ 1.41 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Аялал жуулчлалын салбарын орлого урьдчилан тооцоолсноор 123.533 тэрбум юаньд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 24.22 хувиар өсөх магадлалтай байгаа аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123059274