Хятад Улс 5G сүлжээ ашиглагч дэлхийн хамгийн том зах зээл болно
2018-06-29 19:56:54 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Олон улсын мобайл харилцаа холбооны операторуудын холбоо буюу GSMA-ийн төсөөлснөөр, БНХАУ 5G сүлжээ ашиглагч дэлхийн хамгийн том зах зээл болж нийт зах зээлийн 2/3-ийг эзэлнэ гэжээ.

GSMA-ийн Хятадын эх газрын ажил эрхэлсэн ерөнхий менежер Гэ Чи Шанхай хотноо хуралдаж буй “Шанхайн олон улсын мобайл харилцаа холбооны чуулган-2018”-ын үеэр хэлэхдээ,"2025 он гэхэд дэлхийн нийт хүн амын 40 хувь нь буюу 2 тэрбум 700 сая хүн 5G сүлжээ ашиглаж, арилжааны зах зээл 111-д хүрч, 5G сүлжээний холболт 1 тэрбум 200 гаруй саяд хүрнэ" гэв. GSMA-ийн бүртгэлээс үзвэл, дэлхийн 49 улс орон, бүс нутгийн мобайл харилцаа холбооны 77 оператор 5G сүлжээг туршин ажиллуулж, 32 улс орон, бүс нутгийн 45 оператор бизнесийн зориулалттай 5G сүлжээ ашиглалтын төлөвлөгөө гаргаад байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123055508