ӨМӨЗО импорт экспортын бараа бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийг хүчингүй болгов
2018-06-11 16:30:43 Эх сурвалж: Солонго нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ӨМӨЗО импорт, экспортын бараа бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийг бүрэн төгс хүчингүй болгов.

Энэ оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Өвөр Монголын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийг бүрэн хүчингүй болгосон хэмээн Хөххотын Гаалийн газраас мэдэгдсэн болно. Мөн аж ахуйн нэгжүүдийн хуульд нийцсэн хяналт шалгалт, хорио цээрийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн хилээр нэвтрүүлэхэд хоёр удаа мэдүүлж байснаасаа ганц удаа мэдүүлэх болсон гэдгийг мэдэгдлээ. Үүнээс гадна ирээдүйд хяналт шалгалт, хорио цээрийн шаардлагад нийцсэн импорт, экспортын бараа бүтээгдэхүүнийг мэдүүлэхэд гаалийн бүрдүүлэлтийн код болон дугаарыг гаалийн мэдүүлгийн маягтын дагалдах маягт бичихгүй гэж онцолсон байна.

Статистик мэдээллээр энэ оны 01-04 дүгээр сарын хугацаанд ӨМӨЗО импорт, экспортын хяналт шалгалт, хорио цээрийн бараа бүтээгдэхүүнийг 101 мянган удаа шалгаж экспортолсон байна. Импорт, экспортын бараа бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийг бүрэн хүчингүй болгосны дараа аж ахуйн нэгжүүдийн гаалийн мэдүүлэлт болон хилээр өнгөрөх ажлыг хялбарчилж, бараа бүтээгдэхүүн хилээр нэвтрэх талыг хурдасган, гаалийн бүрдүүлэлтийн зардлыг багасгахад чухал ач холбогдолтой аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122968649