Хятад-Монголын сэтгүүлчид Жининд ажиллав
2018-06-08 11:31:43 Эх сурвалж: Синьхуа кирилл нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа кирилл нетийн Хөх хотын зургадугаар сарын 8-ны өдрийн цахилгаан мэдээ /С.Уяхан/ Өөрчлөлт шинэчлэлт-40 жил, "Бүс ба Зам" санаачилгын хүрээнд зохион байгуулж буй Хятад-Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын II багийнхан өчигдөр Тал нутгийн арьс ширний хот хэмээгдсэн Жинин хотноо хүрч ажиллав.

Уг арга хэмжээнд Хятадын талаас Синьхуа кирилл нет, Төв радиогийн кирилл сайт, Хятадын олон улсын радиогийн кирилл сайт, Өвөр монголын радио телевиз хорооны “Талын дуу хоолой” радио, Монгол одон телевиз, ӨМӨСХ-ны "Солонго" мэдээллийн төв, Монголын талаас МҮОНТ, МNС телевиз, Өдрийн сонины нийт 20 сэтгүүлч сурвалжлагч оролцож, "Нэг бүс нэг зам"-ын гол зам дээр орших Жинин хотын арьс ширний худалдааны төвтэй танилцаж сурвалжлага бэлтгэлээ.

Энэхүү худалдааны төвд Жинин, Хайнин хотноо үйлдвэрлэсэн арьс ширний бүтээгдэхүүнийг Хятадын дотоодод болон Орос, Монгол зэрэг гадаад улсад борлуулдаг ба сүүлийн жилүүдэд үндэстний A4 зэрэглэлийн жуулчлалын орон, Хятадын 5 одны зэрэглэлийн худалдааны тусгай зах зээлээр тус тус үнэлэгдсэн гэж худалдааны төвийн ажилтан танилцууллаа.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122956614