Хятадын роботын хөгжлийн V чуулган болов
2018-05-11 16:48:24 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын роботын хөгжлийн V чуулган, оюунлаг эдийн засгийн чадварлаг боловсон хүчний дээд уулзалт 05-р сарын 10-нд Жэжян мужийн Юй-Яо хотноо боллоо. Чуулганд 18 улс орон, бүс нутгийн 1500 гаруй аж ахуйн нэгжийн боловсон хүчнүүд оролцсон юм. Нээлтийн ёслолд нийт 43 тэрбум 250 сая юанийн дүнтэй хамтын ажиллагааны 24 төсөлд гарын үсэг зурсан юм.

Хятадын УТЗЗ-ний Бүх Хятадын хорооны Боловсрол шинжлэх ухаан эрүүл мэндийн комиссын орлогч дарга Цао Жянлинь: Хятадын роботын хөгжил хоосон орон зайд цоо шинээр бий болж, одоо гүнзгий уялдах шатандаа орлоо. Энэ үйл явцад олон салбар, олон орон, бүс нутгийн мэргэжилтнүүд оролцож, аж үйлдвэрийн гинжин хэлхээг олон ургалч болгох хэрэгтэй гэжээ.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701122819258