Хятадын банкны хэрэглээнд байгаа картын хэмжээ 6.693 тэрбум ширхэгт хүрчээ
2018-03-12 17:58:36 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн 3-р сарын 5-ны өдрийн цахилгаан мэдээ (сурвалжлагч Ли Яньшя) Хятадын ардын банкны 5-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас ойлгосноор, 2017 оны эцэс болтол, бүх Хятадад банкны хэрэглээнд байгаа картын хэмжээ 6.693 тэрбум ширхэгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 9.27%-иар нэмэгджээ.

Төв банкны нийтлэсэн 2017 оны тооцоолох системийн ажилласан ерөнхий байдлын мэдүүлэлтээс ойлгосноор, 2017 оны эцэст, бүх Хятадын хүн бүр дунджаар 4.84 ширхэг банкны карт эзэмшиж байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 8.35%-иар нэмэгдэв, үүнд хүн бүр дунджаар 0.39 ширхэг кредит карт эзэмшиж байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 25.82%-иар нэмэгдсэн юм.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011100001122525674