Нийгмийн хөрөнгийг өндөр настны асрамжийн үйлсэд оруулахыг сайшаан
2018-02-05 16:53:52 Эх сурвалж: CRI
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

1-нд Бээжинд Хятадын Иргэний хэргийн яамны албаны хүн хэлэхдээ: Хүн амын хөгшрөлтийн эрэлт хэрэгцээг зохицуулахын тулд, энэ онд өндөр настны асрамжийн үйлчилгээний зах зээлийг бүх талаар нээлттэй болгож, нийгмийн хөрөнгийг тус салбарт оруулахыг нээлттэй болгож, дэмжинэ гэжээ.

Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, одоо Хятадын 60-аас дээш насны хүн ам 240 саяд хүрчээ. Өндөр настны асрамжийн үйлсийг ихээр хөгжүүлж, үйлчилгээний чанарыг байнга дээшлүүлэх нь нийгмийн анхаарлыг төвд ороод байна.

1-нд, Хятадын төрийн зөвлөлийн дэргэдэх хэвлэл мэдээллийн албаны хэвлэлийн бага хуралд Хятадын Иргэний хэргийн яамны сайд Хуан Шүшянь танилцуулахдаа, өнгөрсөн жил Хятад улс өндөр настны асрамжийн үйлчилгээний системийг байгуулах эрч хүчээ нэмэгдүүлсэн гэжээ.

"Бүх Хятадын хэмжээнд өндөр настны асрамжийн хувийн хэвшлийн байгууллага ноднингийн мөн үеэс 7.8 хувиар өсөж, гэр хорооллын өндөр настны асрамжийн салбар дэд бүтэц өнгөрсөн оны мөн үеэс 41.3 хувиар, харилцан туслах төхөөрөмж 22.9 хувиар нэмэгдсэн" гэжээ.

Өндөр насны асрамжийн үйлсийг хөгжүүлэхэд нийгмийн оролцоо, тэр тусмаа нийгмийн хөрөнгийн оролцоо шаардлагатай. Эх сурвалжийн дагуу, сүүлийн жилүүдэд Хятадын сангийн яам олон нийтийн үйлчилгээний салбарт “Засгийн газар, нийгмийн хөрөнгө хамтран ажиллах” загвар буюу РРР загварыг идэвхтэй ашигласнаар өндөр насны асрамжийн 34 төсөлд нийт 37 тэрбум гаруй юанийн хөрөнгө босгож, олон нийтийн идэвхийг ихээр дайчилсан байна. Хятадын Иргэний захиргааны яам өндөр насны асрамжийн салбарт РРР загварыг хөгжүүлэхийг дэмжиж ажиллахаа мэдэгдээд байна. Энэ тухай тус яамны дэд сайд Гао Шяобинь хэлэхдээ:

"РРР загварыг ашиглан хөрөнгө оруулах нь харьцангуй цөөн байна. Дараачийн шатанд бид сангийн яамны ерөнхий тохируулгын дагуу холбогдох арга хэмжээг улам боловсронгуй болгож, нийгмийн улам их хөрөнгийг өндөр настны асрамжийн салбарт татах болно” гэжээ.

Хэдийгээр зохих амжилтад хүрсэн ч Хятад улсын өндөр настны асрамжийн үйлсийн эрэлт нийлүүлэлтийн зөрчил их хэвээр байна. Дэд сайд Гао Шяобинь хэлэхдээ:

“Гол асуудал хангамжийн талд байна. Бидний үзүүлж буй асрамжийн үйлчилгээний чанар тийм сайн биш. Ард түмний өдрөөс өдөрт нэмэгдэж буй олон ургалч бүхий эрэлт хэрэгцээг хараахан хангаж чадахгүй байна. Үүний зэрэгцээ эрэлт хэрэгцээний талаас ахмадуудын үр ашигтай хэрэгцээ шаардлага хүрэлцээгүй, төлбөрийн чадвар ч сайнгүй байгаа. Асрамжийн үйлчилгээний бодлогыг цаашид сайжруулах хэрэгтэй” гэжээ.

Уг албаны хүн хэлэхдээ, хойшид Хятад улс хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн, өндөр насны асрамжийн газрын дэд бүтцийн байгуулалт болон энэ салбарт ажиллах хүмүүсийн үйлчилгээний хир түвшнийг дээшлүүлэх болно. Түүнчлэн гэрээр асрах загварыг үргэлжлэн нэмэгдүүлэх болно гэв. Тэрээр:

“Бидэнд гэрээр асрах үйлчилгээ шаардлагатай байна. Хятадын ахмад настнууд гэр орондоо байх дуртай. Гэртээ амьдрахад хорооллын дэмжлэг хэрэгтэй байдаг. Энэ талаар бид зохих ажил хийсэн. Зарим туршилтын цэг ажиллуулсан, зарим газар амжилттай хэрэгжиж байна. Бид үүнийг цаашид дэлгэрүүлэх хэрэгтэй. Бид гэрээр асрах үйлчилгээний ажлыг улам эрчимжүүлэх хэрэгтэй” гэжээ.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701122371509