Хятадын 2016 оны ДНБ эцсийн хянан батлалтаар 74358.5 тэрбум юаньд хүрчээ
2018-01-08 12:21:03 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн 1-р сарын 5-ны өдрийн цахилгаан мэдээ (Сурвалжлагч Чэнь Вэйвэй) Үндэсний Статистикийн газраас 5-ны өдөр албан мэдээ зарлаж, эцсийн хянан батлалтаар 2016 онд Хятадын ДНБ-ний одоогийн үнийн нийт хэмжээ 74358.5 тэрбум юаньд хүрсэн нь анхны тооцоолсноос 54.2 тэрбум юань буурав. Тогтмол үнээр бодвол өнгөрсөн оноос 6.7%-иар нэмэгдэж, анхны тооцоолсон тоотой нэгдэлтэй байна.

ДНБ-ийг тооцох цагт чанарын шаардлага ёсоор Хятадын жилийн ДНБ-ийг хоёр удаа тооцоолдог юм. Нэгдүгээр удаа нь ДНБ-ний анхны тооцоо байж, ирэх жилийн 1-р сард гүйцэтгэнэ. Хоёрдугаар удаа нь эцсийн тооцоололт байж жил өнжөөд 1-р сард гүйцэтгэнэ.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011100001122226560