Энэтхэгийн зах зээл дэх Хятадын ухаалаг гар утасны боруулалт нэмэгдэж байна
2018-01-04 11:10:05 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн мэдээ: 2017 оны 3-р сарын сүүлчээр Энэтхэг улсын гаргасан тоо баримтаас үзвэл, 2016-2017 онд, Хятадын гар утасны гурван том брэнд болох Шяоми, VIVO, OPPO-гийн Энэтхэгийн зах зээл дэх борлуулалтын хэмжээ 225 тэрбум 270 сая рупи буюу 3 тэрбум 548 сая ам.доллар хүрч, зах зээлд эзлэх хувь улам нэмэгджээ.

2-нд Энэтхэгийн эдийн засгийн агентлагийн мэдээлснээр, Хятадын ухаалаг гар утас Энэтхэгийн зах зээлд орсон гурав дахь жилд борлуулалтын ерөнхий хэмжээ хурдтай өссөн байна. Үүнд VIVO компанийн гар утасны борлуулалт өнгөрсөн оны мөн үеийнхээс 6 дахин, Шяоми, OPPO-гийн борлуулалт 8 дахин нэмэгдэжээ.

Үүний эсрэгээр, Энэтхэгийн хамгийн том ухаалаг гар утасны үйлдвэрлэгч мэдээллийн технологийн Микромак компанийн борлуулалтын ерөнхий хэмжээ 56 тэрбум 140 сая рупи хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 42 хувиар буурсан бол хоёрт орж буй Энэтхэгийн өөрийн брэнд болох мэдээллийн технологийн Интекс компанийн борлуулалт өнгөрсөн оныхоос 30 хувиар буурч, 43 тэрбум 640 сая рупи хүрчээ. Харин Энэтхэгийн зах зээлд, Өмнөд Солонгосын Samsung компанийн ухаалаг гар утасны борлуулалт 340 тэрбум рупи хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 27 хувиар нэмэгджээ.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701122208845