ӨМӨЗО шинэ жилийн амралтын хугацаанд давхардсан тоогоор 2.3094 сая жуулчин хүлээн авч 2.228 тэрбум юаний орлого олов
2018-01-03 11:12:56 Эх сурвалж: Ардын нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

1-р сарын 2-ны өдөр, сурвалжлагч ӨМӨЗО-ны Аялал жуулчлалыг хөгжүүлэх зөвлөлөөс ойлгосноор, 2018 оны 1-р сарын 1-ний өдөр дуусахад, ӨМӨЗО шинэ жилийн амралтын хугацаанд давхардсан тоогоор 2.3094 сая жуулчин хүлээн авч, 2.228 тэрбум юаний аялал жуулчлалын орлого олсон нь өнгөрсөн оны мөн үеээс тус тус 12.53% ба 21.64% өссөн байна.

Шинэ жилийн амралтын хугацаанд, ӨМ-ын хүлээн авсан жуулчдын хэрэглээний чадавх сайн, өдөрт хүн бүр дунджаар 968 юань зарцуулсан байна. Хөх хот, Бугат, Ордос, Үхайгийн аялал жуулчлалын зах зээл хөгжөөнтэй байж, давхардсан тоогоор нийт 1.1314 сая жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын орлого нь 1.331 тэрбум юаньд хүрч тус бүр бүх ӨЗО-ны жуулчин хүлээн авсан ба аялал жуулчлалын орлогын 48.99% болон 57.83%-ийг эзэлж ӨЗО-ны аялал жуулчлалын зах зээлийг хөтлөн дагуулсан байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122203442