Урадын өмнөд хошуунд тарваган тахлын Ⅳ зэрэглэлийн онц байдлыг цуцлав
2020-08-18 13:38:49 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 15-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ли Юньпин\ Тарваган тахлын халдвар авч 1 хүн нас барсны улмаас Баяннуур хотын Урадын өмнөд хошуунд тогтоогоод байсан тарваган тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтад авах Ⅳ зэрэглэлийн онц байдлыг энэ сарын 15-ны өдрийн 00 цагаас эхлэн цуцална гэж Өвөр монголын Баяннуур хотын Эрүүл мэндийн хороо зэрэг холбогдох байгууллагууд мэдээллээ.

Урандын өмнөд хошуунаас энэ сарын 15-ны өдрийн 00 цагаас эхлэн тарваган тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтад авах Ⅳ түвшний онц байдлыг цуцлах шийдвэрийг гаргаж, Саадаг сумны хөл хориог цуцлан, тухайн орон нутгийн хаасан замын урьдчилан сэргийлэх, хяналтад байдалд оруулж, 9 хүрэлцсэн хүмүүсийг анагаахын хяналтад хамруулав.

Одоогийн байдлаар Урандын өмнөд хошууны нийт сум суурин, холбогдох байгууллагууд тарваган тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтад авах бүх төрлийн ажлыг үргэлжлэн гүйцэтгэж, үүрэг зорилт, хүчээ сулруулахгүй байгаа аж.

Мөн энэ сарын 6-ны өдөр, Урадын өмнөд хошууны Саадаг сумын Бэхт гацааны нэгэн өвчтөн Бугат хотын 120 түргэн тусламж дуудаж Бугат хотын Анагаахын сургуулийн нэгдүгээр харьяат эмнэлэгт хүрч эмчилгээ хийлгэв. Энэ сарын 7-ны өдрийн үүрээр, тус өвчтөний олон эрхтний гэмтэснээр, заслага аваагүй нас баржээ. ӨМӨЗО, Бугат хотын мэргэжилтны багаас тус өвчтөн тарваган тахлын халдвар авсан болохыг тогтоожээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701126380762