Аадар борооны улмаар 60 мянга гаруй иргэнийг яаралтай шилжүүлэв
2020-08-18 10:11:50 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Чэндүгийн энэ сарын 16-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Жан Хайлэй\ Сычуань мужийн Үер ус, ган гамшгаас сэргийлэх ажлын удирдах төв мэдээлснээр 15-ны өдрөөс эхлэн аадар борооны улмаар Сычуаний 31 гол мөрний ус нэмгдэж олон нутгийн газар тариа, зам тээвэр, усжуулалтын салбарын дэд бүтэц адил бус хэмжээгээрр эвдэгдэн Мянь-Ян, Чэндү, Гуан-Юань, Дэ-Ян зэрэг нутгийн 60 мянга гаруй иргэнийг яаралтай шилжүүлэв. Өнөөгийн байдлаар иргэд нас барсан, алга болсон мэдээлэл гараагүй байна гэжээ.

Энэ сарын 15-ны өдрийн 8 цагаас 16-ны өдрийн 8 цагийг хүртэл Сычуаний хотгорын барүүн бүс, Сычуаний баруун бүсийн өндөрлөгийн зүүнх бүсээр аадар бороо орж Дэ-Ян, Мянь-Ян, Гуань-Юань, Чэндү, Аба зэрэг хот/жөү/-д маш хүчтэй аадар бороо орж, борооны хэмжээ хамгийн ихдээ Дэ-Ян хотын Жин-Ян дүүргийн Хуан Шюй тосгонд 466.7 миллиметрт хүрчээ.

Аадар борооны улмаар 16-ны өдрийн 8 цагт Түө Жян, Фү Жян, Чин-И Жян, Минь Жян, Да Дүхэ, Жя Линжян, Хатан голын салбар урсгал зэрэг 31 гол мөрний усны түвшин сэрэмжлүүлэх ба батлах түвшинээс хэтэрчээ.

Улмаар Чэндү, Дэ-Ян, Мянь-Ян, Гуан-Юань, Аба зэрэг нутгийн газар тариа, зам тээвэр, усжуулалт зэрэг салбарын дэд бүтэц адил бус хэмжээгээр эвдэгдэж, зарим зам гудамжинд ус дүүрч, Мянь-Ян, Чэндү, Гуан-Юань, Дэ-Ян зэрэг хотын 60 мянга гаруй иргэнийг яаралтай шилжүүлж, өнгөөгийн байдлаар иргэд нас барсан, алга болсон мэдээлэл гараагүй байгаа аж.

Сычуань мужийн сэргийлэн удирдах албаны зохицуулалтын дагуу, Ү Дү, Бао Жүсы, Тин Зыкөү зэрэг усан сан 300 сая шоо метр үерийн усыг хашиж, Мянь-Янь хотын усны түвшинг батлах түвшнээс хэтрүүлэхгүй байх, Гуан-Юань, Нань Түн зэрэг шяний усны түвшинг сэрэмжлүүлэх түвшинээс хэтрүүлэхгүй байхыг баталж, шилжүүлэх иргэдийн тоог 20 мянга орчмоор багасгажээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701126379935