Дэлхийн хоёрдугаар дайнд Хятад улс юу хийсэн вэ?
2020-08-17 09:25:04 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өнөөдөр Хятад улсын орчин үеийн түүхийг дахиж үнэлж харах нь маш чухал болоод байна. Учир нь ингэж л байж хүмүүс өнөө цагийн Хятад орныг зөв таньж ойлгож чадна. Хэрвээ та Хятадыг түрэмгийлсэн Японы цэргийн тухай түүхийг ойлгохгүй бол өнөөдөр Хятад улс Японы улс төрчид Ясукуни сүмд мөргөл үйлдэхийг яагаад эсэргүүцээд буйг ойлгохгүй. Хэрвээ та тухайн он жилүүдэд Японы түрэмгийлэгчид Хятадын ард түмнийг ямар харгис хэрцгийгээр хядаж байсныг ойлгохгүй бол 75 жилийн дараах өнөөдөр Хятад улс мөн л түүхэн үнэнийг олон нийтэд дэлгэхийг хичээж буйг ойлгохгүй. Хэрэв та тухайн он жилүүдэд Хятадын ард түмэн ямар хүнд хэцүү нөхцөлд байсныг ойлгохгүй бол өнөө цагийн Хятад улс ялалтын баяраа тэмдэглэж, цэргийн парад хийж буйг хүчээ гайхуулан, үндсэрхэг үзэл гаргаж байна гэж буруугаар ойлгож мэдэх юм.

2020 оны тавдугаар сарын найманд, Европын олон орон дэлхийн хоёрдугаар дайнд ялалт байгуулсны 75 жилийн ойгоо тэмдэглэсэн бол Хятад улсын хувьд есдүгээр сарын гурван бол ялалтын баярын өдөр юм. 1945 оны есдүгээр сарын хоёронд Японы империализм нөхцөлгүйгээр бууж өгөх бичигт гарын үсэг зурснаар дэлхийн хоёрдугаар дайн бүрмөсөн дууссанд тооцдог юм. Европт дэлхийн хоёрдугаар дайн 1939 онд үүссэн гэх юм бол бүтэн зургаан жил үргэлжилжээ. Харин Хятад улсын хувьд Японы түрэмгийлэгчид 1931 онд зүүн хойд нутгийг түрэмгийлж, Хятадын ард түмэн бүхэл бүтэн 14 жил эсэргүүцэн тулалдсан юм.

Тиймээс Хятад улс бол Фашизмын эсрэг дэлхийн хамгийн анхны, хамгийн том дайны талбар, мөн ч Ази тив дэх дэлхийн хоёрдугаар дайны гол талбар байсан юм. Хоцрогдонгуй, дорой буурай гэж бусдад дарлуулсан улс түмэн түрэмгийллийн эсрэг 14 жил тэмцэнэ гэдэг ямар хүнд хэцүү байсан гээч. 14 жилийн турш, Хятад улс 35 сая цэрэг дайчид, эгэл иргэдээ үрэгдүүлсэн. Гэвч Хятад дахь дайны талбарт амиа алдсан Япон цэргийн тоо дэлхийн хоёрдугаар дайны үеийн Японы нийт үрэгдсэн цэргийн 70 гаруй хувийг эзэлдэг.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001126375676