Хятад улс орчин үеийн төмөр замын сүлжээ байгуулах болно
2020-08-13 15:48:47 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Жүншинь агентлагийн мэдээ, Хятадын төмөр замын групп “шинэ цаг эриний зам харилцаагаар улс орноо хүчирхэгжүүлэх хөтөлбөр” нийтэлж, Хятадын төмөр зам 2035 он, 2050 оны хөгжлийн зорилт, гол үүргийг дэвшүүлсэн гэж Хятадын төмөр зам групп 13-нд мэдэгджээ.

Уг хөтөлбөрт дэвшүүлэхдээ, 2035 он болоход аюулгүй шилдэг үйлчилгээ хангаж, олон улсын салбарт орчин үеийн төмөр замаар улс орноо хүчирхэгжүүлэхийг биелүүлнэ. Үүнд орчин үеийн төмөр замын сүлжээг байгуулж, бүх Хятадын төмөр замын сүлжээг 200 мянган км-т хүргэж, хурдны төмөр замыг 70 мянган км болгож, 200 мянган хүн амтай хотыг бүгд төмөр замын сүлжээнд хамруулж, 500 мянган хүн амтай хот бүхнийг хурдны төмөр замын сүлжээнд хамруулах болно.

2050 он гэхэд Хятад улс өндөр түвшний орчин үеийн төмөр замын сүлжээтэй хүчирхэг улс орныг байгуулж, социалист орчин үеийн хүчирхэг улс орны бүтээн байгуулалтад тал бүрээр үйлчлэх болно гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701126363627