Аялал жуулчлал 27 үндэстэн аж төрж буй нутагт эрчтэй хөжгжиж байна
2020-08-07 10:24:26 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа нетийн Хөлөнбуйрын энэ сарын 5-ны өдрийн цахилгаан мэдээ \ Цао Жэнь\ Энэ сарын 3-ны үдээс хойш, Арун хошууны Салбач Эвэнк үндэстний шянгийн соёлын төвд 8 Эвэнк гар урлаач төрөл бүрийн нарны дүрст цэцэг оёж байв. Ойрын өдрүүдэд Салбач Эвэнк үндэстний шянд жуулчид улам олширч, сайн сайхныг бэлгэдсэн Эвэнк үндэстний гар урлалын бүтээгдэхүүн болох нарны дүрст цэцгийн эрэлт хэрэгцээ сайн байгаа аж.

ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Арун хошуу нь Их Хянган давааны энгэрт, Сунгар, Нуун хоёр мөрний тал газарт байрлаж, ой мод, хээр тал, нуга газар, гол мөрөн зэрэг экологийн баялаг арвинтай байж, хятад, монгол, эвэнк, солонгос, хотон, манж зэрэг 27 үндэстэн аж төрж байдаг. Олон үндэстний зан заншил, соёлын онцлог нь Арун хошууны аялал жуулчлалын онцлогт нэрийн хуудас болж байна.

Салбач Эвэнк үндэстний шян нь Арун хошууны үндэстний цөөнхийн 4 шянгийн нэг, эвэнкчүүдээр зонхилсон нутаг юм. Өнөөгөөс 30 жилийн өмнө, ан агнуурт түшиглэн аж төрдөг байсан эвэнкчүүд авын буугаа орхиж, тайгаас гарч, анжис зүтгүүлж тариа тарьж эхэлжээ. Эртний уламжлал нь хэдийн хувирсан боловч эвэнкчүүдийн соёлын ген хадгалагдсаар байгаа төдийгүй, амьжиргааны түвшнээ дээшлүүлэхэд нь түшиг болж байна.

Үндэстний онцлогт соёлдоо тулгуурлан Салбач Эвэнк үндэстний шян Эвэнкийн онцлогт жижиг суурин, Увдист мод өргөн чөлөө, үндэстний гар урлалын ажлын тасаг зэргийг байгуулж, хөдөө орон нутгйин аялал жуулчлалын салбарыг бүх хүчээр хөгжүүлж, тосгоны иргэдийг орлогоо нэмэгдүүлж, амьжиргааны түвшнээ дээшлүүлэх шинэ замд хөтөлжээ.

Эвэнк залуу Мэн Вэньлүн 1984 онд төрсөн, долоон наснаасаа эцэг эхийн хамт анчны амьдралаасаа холдож, Анчны тосгонд суурьшжээ. Хотод хэдэн жил хоолны газар ажиллуулсан тэрээр өнгөрсөн жил тосгондоо буцаж, 600 гаруй га талбай бүхий нийтийн нутгийг түрээслэн анчин айлын зочид буудал гэгчийг байгуулжээ. Түүний зочид буудал нь анчдын эртний амьдрал, орчин нөхцөлийг харуулахын зэрэгцээ, орчин цагийн шинэчлэл орсноор, жуулчдад сонирхолтой бөгөөд тааламжтай амралтын газар болжээ.

Энэ оны эхний хагаст, цар тахлын нөлөөллөөс шалтгаалан Анчин айлын зочид буудал нь ажиллаж чадаагүй. Харин 6-р сараас хойш аялал жуулчлалын салбар сэргэж, зочид буудал нь үйл ажиллагаа явуулж, өдөрт 40-өөд жуулчныг, ялангуяа хагас бүтэн сайн өдөрт 100-гаад жуулчныг хүлээн авч байна.

Жуулчдын урсгал нэмэгдсэнээс эвэнк үндэстний уламжлалт гар урлалын бүтээгдэхүүний худалдаа хөл хөгжөөнтэй байна. Энэ сарын 3-нд, Бээжингээс хүрэлцэн ирсэн жуулчид нарны дүрст цэцгийг маш их сонирхож, нэг удаад 20 гаруйг худалдан авчээ. Одоогоор нарны дүрст цэцэг урладаг 12 гар урлаач 7-р сараас эхлэн цаг нэмэн ажиллаж байна. Тэдний нямбай оёж урласан нарны дүрст цэцэг нь жуулчдад сайн сайхны бэлгэдэл болон хүрч, мөн гар урлаачдын орлогоо нэмэгдүүлж, амьжиргааны түвшнээ дээшлүүлэхэд тус дөхөм болж байна.

Үүнээс гадна тус шянгаас 60 км-ийн зайд байрлах Арун хошууны Шинь Фа Солонгос үндэстний шянд өөр нэг онцлогт зан заншил байдаг. ӨМӨЗО-ны цор ганц Солонгос үндэстний шян болсны хувьд Шинь Фа шяны аялал жуулчлалын суурь сайн байдаг бөгөөд сологосчууд төвлөрсөн Дүнгуан тосгон нь Арун хошууны аялал жуулчлалын чухал газар болсон юм.

Дүнгуан тосгон анх 1949 онд байгуулагдсан, Өвөр монголын арван том үзэсгэлэнт тосгоны нэг, “Хятадын үндэстний цөөнхийн онцлогт тосгон”-ны нэгээр нэрлэгдсэн. Солонгос үндэстэн төвлөрсөн нутгийн өвөрмөц амьдрал, ёс заншил, соёлын үзэмжийг бүрдүүлсэн нутаг юм.

2016 онд Дүнгуан тосгон солонгосчуудын 21 орон сууцыг зочид буудал болгон өөрчлөн байгуулж, иргэдийн орон сууцтай зэрэгцүүлэн, жуулчдад үндэстний уламжлалт зан заншлыг мэдрүүлж байна. Өнөөгийн байдлаар, Дүнгуан тосгон нь давхардсан тоогоор нийт 180 мянган жуулчныг хүлээн авч, өнгөрсөн жил гэхэд уг шянгийн үйлдвэрлэлийн нийт орлого 20 сая юаньд хүрч, зочид буудлын болон солонгос үндэстний онцлогт бүтээгдэхүүний цахим худалдааны орлого 4 сая юаньд хүрчээ.

Энэ сарын 4-ний өдрийн 14 цагт, Дүнгуан тосгоны 2000 гаруй кв метр бүхий солонгос хоолны газарт зочид дүүрэн байлаа. Уг хоолны газрын эзэн Жэн Минхуа бол ӨМӨЗО-ны зэрэглэлийн солонгос кимчи хийх ур мэргэшлийн биет бус өвийн уламжлагч юм. Жуулчид хоолны газарт түүний хийсэн солонгос кимчийг амтлах боломжтой аж.

Тус хоолны газар нь 2002 онд нээгдсэн, тухайн үед 80 км метр талбайтай байжээ. Үндэстний зан заншлын онцлогт аялал жуулчлалын хөгжлийн дагуу, Жэн Минхуа эзгэнэлтийн хүрээгээ өргөжүүлж 2012 онд орчин үеийн онцлогт гурван давхар хоолны газар байгуулж, шянгийнхаа 30 гаруй хүнийг ажилд авч, Өвөр монголын “Хөдөө тосгоны таван одон зэрэглэлийн хүлээн авалтын өргөө” хэмээх алдрыг хүртжээ. Түүний удирдлагаар Дүнгуан тосгон нь хол ойрд алдартай онцлогт хоол унд төвлөрсөн газар болжээ.

Хоолны газраас ойролцоо Дүнгуан тосгоны хачин чулууны гудамж байрладаг. Арун хошуунаас гаралтай өнгөт хаш чулуу нь олон өнгөтэй, харахад үзэсгэлэнтэй байж жуулчид, чулуу сонирхогчдын анхаарлыг татаж байна. Хачин чулууны зах, аялал жуулчлалын уялдааны үр дүнд Дүнгуан тосгоны жуулчид жилээс жилд нэмэгдэж, тосгоны иргэдэд ажилд орох боломж өргөжиж, тэд хоолны газар, зочид буудал ажиллуулах буюу хошууны нэгдсэн сургалтад оролцож хачин чулууны дэлгүүр эзэгнэж байна. Тэд нутаг буцаж, олонтойгоо хамтдаа орон нутгийнхаа аялал жуулчлалын салбарт зүтгэж, чинээлэг амьдрал зүг жолоо сунгаж явна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701126337336