Баруун Хань гүрний үеийн цэргийн чухал цайзын буурийг засварлах ажил өндөрлөв
2020-07-31 16:11:44 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 29-ний өдрийн цахилгаан мэдээ\Сурвалжлагч Ли Юньпин\ Дөрвөн жилийн турших хамгаалалтын ажлын дүнд, Хятадын Баруун Хань гүрний үеийн цэргийн чухал цайз болох Жи Лү цайзын буурийг засварлах хамгаалалтын төсөл ойрын өдрүүдэд өндөрлөсөн байна.

Жи Лү цайз нь Өвөр монголын Баяннуур хотын Дэнкөү шяний нутагт байрладаг, анх Хань Ү Ди хааны үед байгуулсан, Хань гүрний урт цагаан хэрмийн хамгаалалтын системийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд одоогоор Хятадын хамгийн эртний бэхлэлт хотын барилга гэгдэж байна. Цайз нь 2006 онд бүх Хятадын чухал соёлын өвийг хамгаалах байгууллага нэгжийн 6 дахь жагсаалтад бүртгэгджээ.

Жи Лү цайзын буурь нь дөрвөлжин хэлбэртэй, өмнө хэрэм нь ганц хаалгатай, хаалганы гадна бэхлэлт хотыг байршуулж, хаалганы дотор цайзын орой хүртэл чулуун шаттай. Мөн цайзын хойд болон баруун өмнө хэсэгт цамхаг байрлуулж, цайз лугаа харгалзуулсан байна.

2000 мянга гаруй жилийн агаар салхины идэгдлээс болж, Жи Лү цайзын олон хэрэм нурж, ноцтой сүйджээ. Хятадынтүүхийн дурсгалт зүйлсийн товчооны зөвшөөрлийн дагуу, Жи Лү цайзыг засварлах хамгаалалтын ажлыг 2015 оны сүүлчээс эхлэн товлож , барилга байгуулалтын ажил нь 2016 оны 10-р сард албан ёсоор эхэлжээ.

Эх сурвалжаас үзвэл, засварлах төслийн шаардлагын дагуу, барилгын байгууллагаас түүхий бодис, уламжлалт хийц урлалыг хэрэглэн, уугуул төрх байдлыг нь аль болох бага өөрчлөх буюу хадгалахыг зорьж, цайзын хэрэм, бэхлэлт хот, өнцгийн тавцан, жич 4 цамхагийг засварлан бэхэлж, эртний үзэмж байдлыг нь сэргээжээ. Тухайн орон нутгийн засгийн газраас Жи Лү цайзыг тойруулан үер уснаас сэргийлэх хашлага байгуулж, уулын үерийг зүүн тийш урсгах чадамжийг бүрдүүлсний зэрэгцээ цайзын суурийг бэхлэх барилга барьжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701126309516